Үндсэн агуулга руу шилжих
NIO.mn
ЭДИЙН ЗАСАГ

96.0 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА

96.0 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн амжилттай арилжаагаар 96.0 мянган тонн нүүрсийг нийт 9.8 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Ганцмод, Мандал боомтод хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.

Үүнд:

DAP Мандал нөхцөлтэй:

✅Баяжуулсан сул коксжих нүүрс - 64.0 мянган тонн, $114.7 ам.доллароор арилжаалж нийт 7.34 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.

DAP Ганцмод нөхцөлтэй:

✅1/3 коксжих нүүрс- 32.0 мянган тонн, $70.2 ⟶ $77.7 (+10.7%) ам.доллароор арилжаалж нийт 2.48 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 7 оролцогч оролцож үнэ 7.5 ам.доллароор буюу 10.7% өслөө.

2026 онд 130 удаагийн арилжаагаар 601.5 сая ам.долларын үнийн дүн бүхий 7.13 сая тонн нүүрс арилжлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000