Үндсэн агуулга руу шилжих
NIO.mn
ЭДИЙН ЗАСАГ

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 96.0 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 96.0 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн амжилттай арилжаагаар 96.0 мянган тонн нүүрсийг нийт 6.5 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Ганцмод, Мандал боомтод хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.

Үүнд:

DAP Ганцмод нөхцөлтэй:

✅Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс- 32.0 мянган тонн, $61.0 ⟶ $68.5 (+12.3%) ам.доллароор арилжаалж нийт 2.2 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 7 оролцогч оролцож үнэ 7.5 ам.доллароор буюу 12.3% өслөө.

DAP Мандал нөхцөлтэй:

✅Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс- 64.0 мянган тонн, $64.4 ⟶ $67.7 (+5.1%) ам.доллароор арилжаалж нийт 4.3 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 3 оролцогч оролцож үнэ 3.3 ам.доллароор буюу 5.1% өслөө.

2026 онд 153 удаагийн арилжаагаар 728.9 сая ам.долларын үнийн дүн бүхий 8.6 сая тонн нүүрс арилжлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000