2024-05-02, Пүрэв
24 C
Ulaanbaatar

Стивен Кольбер: Ханхүүгийн амрагийн явдлаас болж Кейт Миддлтон олны өмнө гарахгүй байгаа

Сүүлийн үед Их Британийн ханхүү Уильямын гэргий Кейт Миддлтон олны өмнө гарахгүй байгаа нь түүний эрүүл мэндтэй холбоотой гэсэн мэдээлэл гарч байлаа. Харин үнэндээ ханхүү Уильям гүнгийн ахайтанЧамлитай учир ургуулсантай холбоотой гэж Америкийн нэрт хөтлөгч Стивен Кольбер шоуныхаа үеэр ярьжээ. Үүнээс өмнөхөн Британийн The Independent хэвлэлд Уэльсийн ханхүүгийн нууц амраг байж мэдэх бүсгүйн талаарх мэдээлэл гарч байв.

Хуримын бөгжгүй зураг

Кейт Миддлтон хоёр сарын хугацаанд нам гүм байсны эцэст саяхан түүний албан ёсны гэрэл зураг гарсан юм. Энэ зургийг томоохон мэдээллийн агентлагууд засварласан зураг гэж нийтлэхээс татгалзсаны дээр зураг дээр Кейт хуруунаасаа огт салгадаггүй хуримын бөгжгүй байгаа нь олны анхаарлыг ихэд татав.

Кейт Миддлтон
Зураг дээр Кейт хуруунаасаа огт салгадаггүй хуримын бөгжгүй байгаа нь олны анхаарлыг ихэд татав

Кейт болон Уильямын танил Daily Beast сонинд ярилцлага өгөхдөө Кейт Миддлтон хуримын бөгжгүй гэрэл зургаа нийтлэхийг зөвшөөрсөнд найз нөхөд нь ихэд гайхсан, эндээс харахад гэр бүлийн харилцаа нь хүндхэн байж болзошгүй хэмээн ярьжээ.

Кейт, Уильям нарын таарамжгүй харилцааны тухай шуугиан гарч байх үед хөтлөгч Стивен Кольберын мэдэгдэл хийсэн нь гал дээр тос нэмсэн хэрэг болсон юм. Гуравдугаар сарын 12-ны өдөр тэрбээр шоугаа хөтлөх үеэрээ Уильям өмнө нь загвар өмсөгч байсан, Чамли гүнгийн ахайтан гэдгээрээ алдартай Роуз Хэнберитэй учиртай хэмээн өгүүлжээ.

“Кейт харагдахгүй байгаа нь түүний нөхөр, Английн ирээдүйн хаан Уильям нууц амрагтай болсонтой холбоотой гэж интернет хэрэглэгчид хардаж байна” хэмээн Стивен Кольбер өгүүлсэн байна.

Уильям, Роуз Хэнберигийн амрагийн явдал

2019 онд The Sun сэтгүүл Кейт Миддлтон загвар өмсөгч асан Роуз Хэнберитэй хэрэлдсэн гэсэн мэдээлэл нийтлэж байв. Роуз болон түүний нөхөр гүн Дэвид Чамли Норфолк дахь хааны ордноос зургаан километр зайтай амьдардаг, Кейт болон Уильям нартай танил байжээ. Гүн Чамли ханхүүтэй хамт анд явж, тэд заримдаа нэгнийхээрээ зочлон, хүүхдүүд нь хамт тоглодог байж. Илүү ойртон нөхөрлөхөд насны зөрүү саад болжээ, гүн Чамли Уильям, Кейт өөрийн эхнэрийнхээ аавтай нь чацуу байхаар хүн юм.

Роуз Хэнбери
Роуз Хэнбери

Ингээд The Sun сэтгүүлд гарсан нийтлэлд Кейт ямар нэг шалтгаанаар Роузыг дахин харахыг хүсээгүй хэмээн бичсэний дээр Роузыг Кейтийн “өрсөлдөгч” хэмээсэн байна. Сэтгүүлийн сайт дээр энэ мэдээлэл гараад хэдхэн цагийн дараа устгажээ. Тэр үеэс хойш Британийн шар хэвлэлүүд энэ сэдвээс дөлөх болж, харин олон нийтийн сүлжээгээр ханхүүгийн гэр бүлийн амьдралын тухай яригдах болсон аж.

Энэ яриа нь ордны хүрээллийнхнээс эхтэй. Ханхүү Уилям болон Роуз Хэнбери хоёр учиртай болоод удаж байгааг хөршүүд болон ордныхон өөр хоорондоо жиг жуг хийн бичилцдэг гэнэ.

2023 оны 12 дугаар сараас хойш олны өмнө Кейт Миддлтон гараагүй байгаа энэ үед ханхүүгийн араар тавилтын талаарх шуугиан газар авсаар байна. Энэ хов жив даамжирсаар, Уильям Кейтээс салж, Роуз Хэнберитэй гэрлэх гэж байгаа, Кейт өөрөө гэр бүлээ цуцлуулах гэж байгаа гэх яриа ч гарах болжээ.

- Сурталчилгаа -spot_img

2 СЭТГЭГДЭЛ

  1. Аав нь гэж шалиг амьтан эцгийгээ л дуурайсан байна. Ээжийнхээ зовлонг эхнэртээ мэдрүүлдэг тэнэг л юмдаа

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img