Антибиотик гарахаас өмнө дэлхийн аль ч орон тэмбүүгээ дийлдэг ч үгүй байсан юм
-Би Монголын түүхийн ном бичихэд 35 жил зарцуулсан байна. Таван удаа шинэчилж гаргасан. Энэ газар нутаг дээр Хүннүгийн үеэс авхуулаад 1992 оны Үндсэн хууль батлагдах хүртэлх түүхийг бичсэн юм. Яагаад гэхээр манай Монгол Улсын түүхийг 1952 онд Зөвлөлтийн эрдэмтэд бичиж өгсөн юм. Гүтгэх гутаах гэдэг дээд зэргээр яваад, тэр нь одоо болтол салаагүй. Монголчууд битүү тэмбүүтэй байсан гэдэг. Үнэн чанартаа Зөвлөлтийн экспедиц 1928 онд зорилтот судалгаа хийгээд, судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 24-25 хувь нь арьс өнгөний өвчтэй байна гэсэн юм. Тэмбүү ч гээгүй юм. Антибиотик гарахаас өмнө дэлхийн аль ч орон тэмбүүгээ дийлдэг ч үгүй байсан юм.
1958 онд Зөвлөлтийн хийсэн бас нэг судалгаа бий.
Зорилтот бүлгийн 600 гаруй хүнийг хамруулж судлаад 80 хувь нь өвчтэй байна гэж дүгнэсэн. Гэхдээ улайм цайм янхан болсон, тэмбүү туссан хэсгийг судалсан юм.
Гэтэл манайхан нийт ард түмний 80 хувь нь тэмбүү тусаад, хамар нь уначихсан байсан гэд худлаа юм яриад байдаг.
Бичиг үсэггүй байсан гэдэг. Автономитийн үед Т.Намнансүрэнгийн захиалгаар 450 сургууль байгуулагдсан юм билээ.
Баримт нь байж байна. 100 мянган ламтай байсан. Цөмөөрөө бичиг үсэггүй юм уу тэд чинь. Бичиг үсэг байтугай гадаад хэл мэддэг улсууд шүү дээ.
Ийм ийм юмнуудыг түүхийн жинхэнэ баримтаас нь авч бичсэн юм аа. Тэгээд Ардчилсан намаас өөрөөс нь бас болж байгаа юм даа. Ардчиллын хувьд манайх ардчилсан орон.
Газрын зураг дээр хараарай. Номхон далайгаас Хар тэнгис хүртэл Хойд мөсөн далайгаас Энэтхэгийн далай хүртэл ардчилсан орон ганцхан байгаа шүү. Монгол л бий.
Эргэн тойронд нь битүү хар. Байдан ноднин ардчилсан орнуудын хурал хийгээд, газрын зураг тавьчихсан. Ганцаараа Монгол гэрэлтээд л байж байгаа юм.
Манайх ардчилсан орон шүү дээ. Хэчнээн олон гуйвуулга бий. Тэр тэгсэн, энэ ингэсэн гээд дуусахгүй. Нийт системээ авч үзвэл ардчилсан орон шүү. Ардчиллын төлөв байдлыг хадгалахын тулд Ардчилсан нам хэрэгтэй л байхгүй юу.
С.Баяр зүйрлээд байсан. АН, Ардын нам гэрийн хоёр багана юм гэж. Нэг нь байхгүй бол гэр чинь нураад ойчно шүү. АН хэрэгтэй гэдэг нь Ардын намынхныг бүгдийг нь шоронд хийнэ гэсэн үг биш. Ардын нам ч бас байж байх ёстой. Энэ чинь тэнцвэр хадгалж л яваа.
АН-ын нарийн ширийнийг би яаж мэдэх вэ дээ. Мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгааг харж байхад хурал болоод, С.Эрдэнэ энэ тэр хуралд нь ороод нэг хүн сонгогдсон гэсэн. Тэрийг нь Дээд шүүх нь бүртгээд авчихсан.
Бүртгэж авсаныхаа дараа үнэмлэхийг нь өгөхгүй гэсэн. Тамгыг нь өгөхгүй гэсэн. АН 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд байгуулагдсан шүү дээ. Тэгэхэд нэг үнэмлэх өгсөн. Тэр нь одоо хаа явдаг юм. Тамга нь ч хаа явдаг юм. С.Эрдэнийн хармайлчихаад байгаа нь 2019 гэнэ үү 2020 оных гээд байх юм.
Ардын намынхан бол чукчаны дурак гэлээ гэгчээр үхүүлж болохгүй торгоогоод юмыг нь өгөхгүй дөрөв задардаг юм уу яадаг юм сонгуулиар бид дахиад засгаа авна гэсэн сонирхол байна гэж надад харагддаг.
Урд нь нэлээд хэдэн жил ээлжилж төр барилаа шүү дээ. Энэ хамгийн сайн систем шүү дээ. Үхүүлэхгүй, амьдруулахгүй гэдэг зарчим байна. Тэгээд Ардчилсан намаас өөрөөс нь бас болж байгаа юм даа. Байж байгаа царай нь…
Хийн хоолой өөрийн нутаг дээгүүрээ өнгөрүүлсэнээс болоод, эрхшээлд нь орсон газрууд олон байна аа
Хийн хоолой өөрийн нутаг дээгүүрээ өнгөрүүлсэнээс болоод, эрхшээлд нь орсон газрууд олон байна аа. Украйн байна.
Улстөрийн маргаан үүсгэдэг. Унгаруудыг харахгүй юу. НАТО-гийн бүх гишүүний эсрэг зогсч байна. Хамгаалах гэж цэрэг орж ирдэг юм. Эсэргүүцсэн, наад зах нь цоолоод, гэр рүүгээ хий татах гэсэн оролдлого гардаг учраас хамгаалалт гаргадаг юм.
Үүнийг Хятад зөвшөөрөх үү гэдэг асуудал бий.
Хийн хоолойг манайхан гоёор төсөөлөх юм. Дархан хийн хоолойгоор амьдрах хот билүү юм байгуулчихсан байна лээ. Хий, нефть хоёр тийм урт настай биш.
Эрчим хүчний маш олон шинэ эх үүсвэр гарч ирж байна. Хамгийн сүүлд устөрөгч гэж ярьж байна.
Манайх хийгээр баян. Нүүрсний давхаргын метан хий гэж байдаг. Тэр нь газрын хөрсний доогуур нимгэн тархсан. Манай үеийнхэн мэднэ дээ. Дал, наяад онд говь дөрөв, таван жил шатсан шүү дээ. Давхаргын хий шатаад, унтрааж чаддаггүй.
Метан хийн нөөц Хятадад тогтоосон хэмжээнээс 500 дахин их гэж байгаа юм.
Давхаргын нимгэн тархсан метаныг хэрэглэж болдоггүй. Үүний технологийг америкчууд арваад жилийн өмнө нээсэн. Соруулж авдаг систем хийсэн. Хайгуулын компани нь манайд ирсэн шүү дээ. Эх орончид маань хөөгөөд явуулчихсан.
Манайд бас нэг их байдаг юм занар. Нефть болж чадаагүй дахиад 20 сая жил болвол нефть болчих юмыг занар гээд байгаа юм. Тодорхой температур, даралтад орохоороо хий, нефть болж хувирдаг.
Энэ технологиор АНУ, Канад, Мексик хамгийн том нөөцтэй болсон. Америкууд занараа шууд нефть болгож байгаа. Америкийн компани бас Монголд ирж занарыг судалсан юм.
Манай занарыг үзээд хүхэргүй занар байна. Байгаль орчинд хоргүй аятайхан, гэхдээ учиргүй их нөөцтэй биш юм байна гэсэн. Төв аймгийн Эрдэнэсантад илрүүлсэн.
Тэнд судалгаа хийе гэсэн. Сумын дарга нь АН-ын нөхөр огт зөвшөөрөөгүй. “Тийм юм байхгүй ээ” гэсэн. “Яаж байгаа юм бэ чи. Энийг чинь ашиглавал зүгээр юм биш үү” гэсэн чинь “Манай нам ялахаар би аймгийн Засаг дарга болоод тэгээд зөвшөөрнө” гэж наасан шүү дээ. Дараа нь хэд хэдэн газруудтай ярьсан.
Манайд газар эзэмших эрх авдаг. Юутай хээтэй нь бүгдээрээ минийх гээд ойлгочихдог. Би энд нефтийн хайгуул хийж байна. Нефть нь надад хамаатай, бусад нь хамаагүй гэж тохирдог байхгүй юу. Тэгэхгүй бол дээгүүр явсан онгоцыг манай газар дээгүүр өнгөрч байна гээд юм нэхээд унавал аюултай шүү дээ. Манайд ингэж ялгаж салгадаггүй. Овоо занартай газруудыг судлаад очсон чинь Сайхансамбуугийн газар гэнэ ээ.
“Мөнгөө өг, тэр чигээр нь авсан ч болно, тохирвол эх орноо бүгдийг нь зарсан ч чадна” гээд сууж байгаа юм.
Ийм замбараагүй байдал биднийг хямралд хүргэлээ шүү дээ.
Одоо бидний зорилт юу юм бэ?
2012 оныхоо төвшинд очихын төлөө. Өөр юм байхгүй. Тэр үед ямар байсныг та нар санаж байгаа.
Төлбөрийн чадвартай газар Луи Витон нээгддэг, тийм ээ.
Швейцар цагны компани орж ирж байсан. Хотын төвийн байрнууд метр кв-ыг нь 75 доллараар түрээсэлдэг байсан. Одоо долоон доллар гэвэл ямар үнэтэй юм бэ л гэж хэлнэ.
Тэр үед өдөр тутмын 23 сонин гарч байсан. Яагаад гэвэл реклам дүүрдэг байсан. “Өдрийн сонин” 48 хуудастай гарч байсан шүү дээ. Америк сонин шиг дарайсан юм гарч байсан. Битүү рекламтай.
Манай хамба ч ярьсан, Элбэгдорж ч рекламдсан. “Улс орон маань хөл дээрээ бослоо, та нар буцаад ирээрэй” гэсэн.
Америк, Солонгосоос өчнөөн олон хүн буцаж ирсэн. Инээгээд хүрээд ирсэн, сүүлдээ уйлаад буцсан.
Тэр үед манай ДНБ 17,5 хувиар өсөөд, дэлхийн рекорд тогтоож байсан. Экономист сэтгүүл, Уолл Стрит хоёр Монголоор тусгай дугаар гаргаж байсан шүү дээ. Эдийн засгийн хамгийн том сэтгүүл шүү дээ. Уолл стрит журнал ч гэсэн.
Дотор нь миний зураг гарч байсан болохоор би сайн мэдээд байгаа юм.
Луи Витоны зургийг тавьж баталгаажуулж байсан юм. Баталгаа болгож байхгүй юу. Энэ улс баяжчихсан байгаа биз гэж харуулж байхгүй юу.
Дараа нь 2012 оны тавдугаар сард гадаадын хөрөнгө оруулагчдыг орж ирэхийг хориглосон хууль гаргасан. Автор нь Занданшатар. Ганц уул уурхай дээр биш шүү. Боловсрол, банк, барилга юу юун дээр ч билээ.
2012 онд гарч ирсэн АН-ын Засгийн газрын Уул уурхайн сайд нь “Өдрийн сонин”-д томоохон өгүүлэл бичсэн. Шар толгойтой гадаадынхантай үхэн үхтэлээ тэмцэх ард түмнийхээ даалгаврыг биелүүлэхээр би ирлээ гэсэн. Дараа нь манай Алтанхуяг сайд Оюутолгойг хөөгөөд явуулсан. 2012-2015 онд консервацид орчихсон шүү дээ.
Бид загасны ойтой болохоор мартчихдаг юм даа. Дараа нь улс чинь онхолдоод өгдөг байгаа юм биз дээ.
2012 онд Оюу толгойг хөөсөн. Улс доошоо гулссан. УИХ Засгийн газарт хоёр удаа гэрээгээ дахин байгуул, хөөсөн улсуудаа олоод ир гэж явуулсан. Тэрийг нь манай Сайханбилэг биелүүлээд хаяв аа. За ингээд эх орноосоо урвачихаж байгаа нь тэр дээ. Шоронд хийх юм болсон.
Дубайн нууц гэрээ гэж яриад байхаар би гайхдаг. Нууц гэрээ хийх гэж байгаа бол байшингийн подвальд л хийнэ биз. Олон улсад мэдэгдэж, мөнгө татахын тулд зориуд Дубайд хийсэн байхгүй юу.
Бүр зарлаж байгаад хийсэн, юун нууц гэрээ.
Гэрээ биш. Гурван жил консервацид орчихсон юм чинь төлөвлөгөөгөө шинээр гаргахгүй бол болохгүй. Дубайн төлөвлөгөө байхгүй юу. Тийм хөрөнгө хэрэгтэй, ийм мөнгө хэрэгтэй. Консервацид орсон юм аа эргэж сэргээхэд ийм юм хэрэгтэй гэж төлөвлөгөө гаргасан юм. Нууц юм ер байхгүй. Монголын бүх түүхэнд ийм том, арван хэдэн тэрбум долларын хөрөнгө оруулалт орж ирж байгаагүй. Ийм том хэмжээний гэрээг С.Баярын Засгийн газар хийсэн.
Чи яасан муухай гэрээ хийдэг юм аягүй бол юм хулгайлсан байж таарна гээд шоронд хийсэн. Хахууль аваад долоон байшин авчихсан гээд байгаа юм. Хахууль өгсөн компани нь хэрэгт ормоор юм. Компанийн талаар нь юу ч ярихгүй байгаа юм.
Нөгөөдөх нь өвчтэй юм шиг хахуулийнхаа мөнгөөр долоогийн долоон байшин авдаг нь ч яаж байгаа юм.
Дараа нь манай Женко прокуророо дагуулж очоод Трамптай уулзаад, хамаг хэргийг нь илчлээд өгөөч гэсэн шүү дээ.
Баярыг шоронд хорьчихсон байсан чинь Америкаас бичиг нь ирсэн. Ямар ч асуудал алга гээд. Тэгэнгүүт нь Баярыг Оюу толгой руу бензин зөөсөн хэргээр шоронд хийгээ биз дээ.
Нөгөө байшингийн тухай ярихаа больчихсон шүү дээ.
Би л их бичсэн. Та нар аягүй бол хам хэрэгтэн болчихно гэдэг юм у яадаг юм.
Оюу толгойд 18 000 монгол ажилчин ажиллаж байгаа. Монголын 700 компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Хаагаад хаячихад чив чимээгүй болчихож байгаа юм. Тэгж байгаад учир нь олдох байлгүй гэдэг. Хувиа хичээсэн бодолтой.
Юм хэлээгүй. Гэртээ хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрч байгаад авгайдаа “Уг нь зөв шүү дээ” гэж хэлсэн байж магадгүй. Түүнээс биш ерөөсөө юм хэлээгүй.
үндэсний үйлдвэрлэлийг сөнөөсөн хүмүүсийн 1 бол энэ баабар
30 жил ямар ч чадваргүй худалч хулгайч урвагч нар улсын эрхэнд гарсан одоо хар. улс маань сөнөөд хятаджчихсан байна