2024-07-22, Даваа
22 C
Ulaanbaatar

“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд олгохоор болжээ.

Тодруулбал, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг ашиглах тухай Монгол Улсын Сангийн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтсон байна.

Уг төсөл нь 2023-2028 онд хэрэгжих бөгөөд БНХАУ-аас олгох 253.1 сая ам.долларын (95 хувь) хөнгөлөлттэй зээл болон Монголын талаас 13.3 сая ам.долларын (5 хувь) санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. БНХАУ-аас олгох хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө нь 2 хувийн хүүтэй, 7 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 20 жилийн хугацаатай байх нөхцөлтэй юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img