2024-07-27, Бямба
23 C
Ulaanbaatar

“Монгол, Хятадын барилгын хөрөнгө оруулалтын чуулган” Бээжинд болно

“Монгол, Хятадын барилгын хөрөнгө оруулалтын чуулган”-ыг БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулахаар хоёр тал төлөвлөөд байна.

Тодруулбал, тус чуулганыг БХБЯ, Барилгын хөгжлийн төв, МҮХАҮТ, Монголын Барилгын үндэсний ассоциаци, Монголын барилгын инженерүүдийн холбоо, Барилгын ханган нийлүүлэгчдийн зөвлөл, БНХАУ-ын барилгын материалын тэргүүлэгч “Orient Sunder Window” групп болон “Барилга МН” хамтран зохион байгуулах гэж байна.

Чуулганд оролцогч талууд санал бодлоо солилцож, бизнесийн гэрээ хэлэлцээр хийснээр хөрөнгө оруулалтын боломжуудаа нэмэгдүүлэх, барилгын салбарын эдийн засгийн өсөлтийн тогтвортой орчныг бүрдүүлэхэд түлхэц болно хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 21.2 тэрбум ам.долларт хүрч, үүний 64 хувийг буюу 12.5 тэрбум ам.долларыг БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж байна.

Чуулганы үеэр Монголын барилгын салбарын зах зээл, онцлох томоохон төсөл хөтөлбөрийг танилцуулж, Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийн B2B уулзалт, “Бизнес аялал”-ыг зохион байгуулж, хоёр талын бизнес харилцаа холбоо, хамтарсан бизнесийг хөгжүүлэхэд онцгой анхаарна гэж байна.

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй барилга, үл хөдлөх хөрөнгийн салбар дахь төслийн 80 орчим хувийг БНХАУ-ын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчидтэй хамтран хэрэгжүүлж байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img