2024-07-25, Пүрэв
15 C
Ulaanbaatar

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргизийн цэвэршүүлэх, алтны хүдрийн үйлдвэртэй танилцав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз улсад хийж буй ажлын айлчлалынхаа хоёр дахь өдөр “Кыргызалтын” компанийн цэвэршүүлэх, алтны хүдрийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцжээ.

Тус улсын Засгийн газрын шийдвэрээр 1992 онд алт, мөнгө цэвэршүүлэх “Карабалтинский уул уурхайн хүдрийн комбанит” компанийг байгуулсан аж. “Киргиз Улсад алт олборлолт, үйлдвэрлэлийг цаашид хөгжүүлэх арга хэмжээний тухай” тус улсын Ерөнхийлөгчийн 2001 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн зарлигийн дагуу цэвэршүүлэх, алтны хүдрийн үйлдвэрлэлийг “Кыргызалтын” компанид шилжүүлсэн гэнэ.

Энэ үйлдвэр жилд 40 тонн үйлдвэрлэлийн хүчин чадалтай, алт агуулсан түүхий эд боловсруулах технологийн дагуу мөнгөний агууламж өндөртэй “Доре” хайлшийг боловсруулдаг байна. Мөн алтны чанарыг тодорхойлох судалгааны лабораторитой. Цэвэршүүлэх үйлдвэр 1999 оны аравдугаар сараас Лондонгийн металлын бирж “Good Delivery”-ээр баталгаажжээ. Жеруй, Талди-Булак

Левобережный зэрэг ордыг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа талаараа үйлдвэрийн захирал Советов Чынгыз Жыргалбаевич Ерөнхий сайдад танилцуулсан байна.

Эх сурвалжЗасгийн газар
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img