2024-07-23, Мягмар
19 C
Ulaanbaatar

Н. Энхтуяа: Чих шуугихыг намдаах төгс эмчилгээ байхгүй

”Энхсонор” эмнэлгийн Чих хамар хоолойн эмч, АУ-ны магистр Н.Энхтуяагаас цөөн зүйлийг тодрууллаа.

-Техник технологийн эрин зуун, нийгмийн асар хурдацтай хөгжлийг дагаад гар утас, компьютерын хэт их хэрэглээ хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй нь нууц биш. Байнга чихэвч зүүн, компьютерийн ард удаан суухын уршгийн талаар мэргэжилтний үгийг сонсоё?

-Даяарчлал, техник технологийн эрин үед чихэвчний хөгжмийн хэрэглээ маш их байгаатай холбоотойгоор ялангуяа өсвөр насны хүүхдүүдийн дунд анхаарал сулрах, мэдрэлийн ядаргаанд орсноос чихний сонсгол маш ихээр буурч байна. Сонсгол муудснаас хичээл зааж байгаа багшийнхаа ярианд анхаарал төвлөрөлт буурсан. Энэ байдал цаашдаа удаан үргэлжилбэл ажил мэргэжлийн талбар дээр чадвар муутай боловсон хүчин гарахыг үгүйсгэхгүй. Тийм учраас эцэг, эхчүүд цаг алдалгүй өнөөдрөөс л хүүхдэдээ анхаарал тавих хэрэгтэй.

Хүний сонсгол хүлээж авах түвшин гэж байдаг. 60 дцб-ээс дээш дуутай дуу авиа удаан сонсвол чихний сонсголд өөрчлөлт ордог. Тийм учраас зохих түвшинд нь тааруулан сонсож, гар утасны хэрэглээгээ багасгах ёстой. Хараанд хүртэл сөргөөр нөлөөлдөг. Чихний сонсгол буурснаас мэдрэлийн ядаргаанд орж, чихэнд шуугиан үүсдэг. Тиймээс унтах цагтаа амарч, утсыг цагийн хязгаартай хэрэглэж занших нь чухал байна.

-Нүдэнд ил, хүний хамгийн гол эрхтэнүүд болох чих хамар хоолойн өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, ялангуяа хуйсагнуур, тогтворгүй цаг агаартай хаврын улиралд хүмүүс их гам алддаг шүү дээ?

-Чихэнд нөлөөлөх эрхтэн бол хамар. Хамрын амьсгал чөлөөтэй байж чих рүү агаар сайн орж, өөрөөр хэлбэл чих хамрыг холбосон гуурс сайн ажиллаж байж сонсгол хэвийн байдаг. Тиймээс хамрын амьсгалд маш их анхаарал тавих ёстой. Эцэг, эхчүүд амралтын өдрүүдээр хүүхэдтэйгээ агаар салхинд сайн гарч, ханиад хүрсэн үед хамрын дусаалгыг хэрэглүүлээрэй.

Ханиадтай удаан явснаас гамрит үүсдэг. Үүнээс сэргийлэхийн тулд агаарт тогтмол гарах ёстой. Хэрэв гамрит үүссэн бол рентгенд зураг авахуулаад хамрын дусаалга болон физик эмчилгээ, антибиотик зэрэг тохирсон эмчилгээ хийлгэвэл бүрэн эдгэрдэг. Улмаар дуу хоолой өөрчлөгдөж залгиур хоолой руу идээ орсны улмаас үрэвсэх талтай. Ялангуяа энэ намар нэг хүйтрээд, нэг дулаараад байгаа учраас хоолойны ангина сэдрэх явдал ажиглагдаж байна.

-Манайхан хоолойны мах том, жижиг гэх их ярьдаг. Энэ өвчнийг ямар үед нь эмчлэх шаардлагатай байдаг вэ?

-Хүмүүс хоолойны махны том, жижигт нь ач холбогдол өгөөд байдаг. Үнэн хэрэгтээ гүйлсэн булчирхай 16 нас хүртэл жижгэрэх ёстой. Жижгэрэхгүй, амьсгалд саад болоод, хурхираад байгаа үед авах заалт байдаг. Гэхдээ жилд хэдэн удаагийн давталттай өвдөж байна вэ гэдгээс хамаарна. Жишээ нь жилдээ таваас дээш удаа идээлж өвддөг, эсвэл гурван жилд гурав, гурван удаа дараалан идээлж өвдсөн үед хоолойны махыг авдаг. Дээр нь үе мөчний шинжилгээ өгнө. Энэ шинжилгээгээр дөрвөн үзүүлэлт өндөр гарвал зайлшгүй авах заалтад орно гэсэн үг.

Хэрэв хувь хүн өөрөө авахуулахыг хүсэхгүй бол архаг үрэвслийг намдаах зорилгоор тохирсон эмчилгээнүүд ч бий. Мөн бага насны хүүхдүүдийн амьсгал шөнө дунд нэг хэсэг тасалдаад, буцаж амьсгал аваад байвал нармайн булчирхайн зураг авахуулаад гурваас дээш зэрэг гарвал мэс заслын аргаар авахуулах нь төгс эмчилгээ болно.

-Чих шуугих нь юутай холбоотой вэ?

-Нэгдүгээрт ядаргаа, чихний сонсголын мэдрэл ядарсан болон хүчтэй дуу авиа сонссонтой холбоотой. Мөн чихний дотоод бүтэц, хэнгэрэг цоорсон, механик гэмтлийн улмаас чихний дотоод бүтэц алдагдсантай холбоотой байж болно. Чих шуугихыг намдаах төгс эмчилгээ гэж байхгүй. Харин багасгах, тухайн түвшинд нь барих эмчилгээнүүд байдаг.

йн зовиуртай хүмүүс маш сайн амарч, нойроо бүтэн авч байх ёстой. Хоёругаарт, компьютерийн хэрэглээг багасгах, жолоо барих, оюуны хөдөлмөрийн ачааллаа багасгавал чихний шуугиан багасдаг. Мөн В-гийн төрлийн витаминууд сайнаар нөлөөлдөг. Хамтад нь тархины цусан хангамж сайжруулах эмчилгээг хавсарч хийлгэвэл үр дүнгээ хурдан өгдөг.

-Одоогоор танай эмнэлэгт ямар эмчилгээнүүд хийгдэж байна вэ?

-Чих хамар хоолойг эхо аппаратаар оношилж эмийн болон физик эмчилгээ,жижиг мэс ажилбарууд хийгдэж байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img