2024-10-05, Бямба
-0 C
Ulaanbaatar

С.Болдсайхан: Зөв мэдээлэл олж авснаар зөв шийдвэр гаргаж нийгэмдээ идэвхтэй, үр бүтээлтэй оролцогч болох боломжтой

Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын долоо хоногийг нийслэлийн ЕБС-н багш нарын хамт тэмдэглэн өнгөрүүллээ

Бичиг үсэг тайлагдалтыг хүний суурь чадвар гэж өмнө нь үздэг байсан бол өнөөгийн мэдээллийн эрин зуунд хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг заавал эзэмших чадваруудын нэг хэмээн үздэг болсон. Нийгэмдээ идэвхтэй дуу хоолойгоо хүргэдэг, мэдээллийн боловсролтой, чадварлаг иргэдийг бэлдэхэд багш, сурган хүмүүжүүлэгчдийн оролцоо их. Иймд энэ жилийн хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын долоо хоногийг 300 гаруй багш нарын хамтаар тэмдэглэн өнгөрүүллээ.

2011 онд ЮНЕСКО-с жил бүрийн аравдугаар сарын сүүлийн долоо хоногийг Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын дэлхийн долоо хоног болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр зарласан байдаг. ХБНГУ-н Дойче Велле Академийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн Боловсролын Газар, Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг болон Faro Foundation ТББ хамтран энэ жилийн ХММСБ-н долоон хоногийг тохиолдуулан сарын кампанит ажлыг өрнүүлж, хийсэн бүтээснээ дүгнэн чууллаа.

Энэхүү ажлын хүрээнд хийгдсэн онцлох үйл явдлуудыг дурдвал:

  • Цахим аюулгүй байдал” сэдвийн хүрээнд нийслэлийн 150 гаруй сургуулийн 330 орчим нийгмийн ажилтан, багш нарт сургалт орсон.
  • Бэлтгэсэн багш нараар дамжуулан 150 гаруй сургуулийн 22 919 хүүхэд, эцэг эх, багш нарт хүрч ажиллалаа. Энэ тооны ард энэхүү агуулга нь маш их хэрэгцээтэй байгааг харахын дашрамд бидний энэ сургалтын хүүхдэд хүргэх аргачлал, арга зүй маань сонирхолтой байдлаар шаардлагатай мэдлэг, мэдээллийг тэдэнд хүргэхийн чухал харагдаж байна.
  • ЕБС-н багш нарын бүтээлч сэтгэлгээг урамшуулах зорилгоор “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол” сэдвээр дижитал контент бүтээх уралдаан зохион байгуулж, уг арга хэмжээн дээр үр дүнг тайлагнав.

СейлбекХБНГУ-н Дойче Велле Академийн Ази, Европыг хариуцсан хөтөлбөрийн менежер Дина Сиэлбэк:
“Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол нь иргэдэд дижитал эрин үетэй хөл нийлүүлэн алхах, хэрэгтэй мэдээллээ цаг тухайд нь олж авах, худал мэдээлэлтэй тэмцэх чадвартай болох, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдлэх боломжийг олгодгоороо нэн чухал юм. Дойче Велле академи нь Монголын аль болох олон хүүхдэд энэ чухал чадваруудыг эзэмшүүлэх зорилгоор хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын хөтөлбөрийг хамтран боловсруулж, багш нарт шаардлагатай сургалтуудыг орсоор байна.”

БолдсайханЮНЕСКО-н Монголын Үндэсний Комиссын ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан:
“Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол нь 21-р зуунд маш чухал. Техник технологийн асар хурдацтай хөгжил дэвшил бидэнд олон сувгаас их хэмжээний мэдээлэл олж авах боломжийг олгож байгаа нь давуу тал. Гэхдээ нөгөөтээгүүр худал ташаа мэдээлэл, цахим гадуурхал, гүтгэлэг гэх мэт сорилт бэрхшээлүүдийг бий болгож байгаа. Эдгээрийг даван туулахын тулд суурь ур чадваруудыг эзэмшсэнээр зөв мэдээллийг олж авах чадвартай болно. Зөв мэдээлэл олж авснаар зөв шийдвэр гаргаж нийгэмдээ идэвхтэй, үр бүтээлтэй оролцогч болох боломжтой.”

АмартүвшинНийслэлийн боловсролын газрын дарга А.Амартүвшин:
“Сайн боловсрол хүний сайхан амьдрах чадварыг нэмэгдүүлдэг. Сайхан амьдрахын тулд ямар чадварууд хэрэгтэй вэ гэдэг судалгаагаар хамгийн чухал чадваруудын нэг нь мэдээллийг боловсруулж чаддаг чадвар орж байгаа. Ялангуяа боловсролын салбарынхан мэдээлэл боловсруулах чадварыг өөрсдөө эзэмшихээс гадна хүүхэд залуу үед сургаж чаддаг байх ёстой. Иймд бид нийслэлийн сургуулийн нийгмийн ажилтнууд, байгууллагуудтай хамтраад энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж, амжилттай хэрэгжүүлж байна.”

Мөн арга хэмжээний үеэр ЕБС-н багш нарын дунд зохион байгуулсан дижитал контентын уралдаанд шалгарсан оролцогчдод шагнал гардуулах үйл ажиллагааг зохион байгуулж, оролцсон багш нарын саналыг цаашдын хөтөлбөрийн сайжруулалтад тусгах зорилгоор судалгаа явуулав.

Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Faro Foundation Mongolia болон Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийг фэйсбүүк хуудаснаас авна уу.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img