2024-07-27, Бямба
18 C
Ulaanbaatar

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан цахим B2B платформыг нээв

МҮХАҮТ-д өнөөдөр бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн олон улсын төвийн үйл ажиллагааг таниулах, тэдэнд зориулсан “Women Owned” тохирлын тэмдгийг нэвтрүүлэх, эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан цахим B2B платформыг нээх гэсэн гурван үйл ажиллагаа зэрэг боллоо.

Арга хэмжээг нээж МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, Монгол Улсын хэмжээнд эмэгтэй удирдлагын тоо харьцангуй өндөр буюу 68 хувь, үүнээс нийт эмэгтэй удирдлагатай аж ахуйн нэгжүүдийн 87 хувь нь 10 хүртэл ажилтантай бичил бизнесүүд байна. Хувиараа бизнес эрхлэгч 199 мянган иргэн байгаагаас 42 хувь буюу 84 мянга нь эмэгтэйчүүд харин нийтийн хоол, худалдаа, үйлчилгээ, санхүү, боловсрол, эрүүл мэндийн салбарт албан бус хөдөлмөр эрхлэгчдийн 72 хувь нь эмэгтэйчүүд байна гэв.

Энэхүү төвөөр дамжуулан Монгол Улсын эмэгтэй бизнес эрхлэгчдийн чадавхыг бэхжүүлэх замаар бизнес, хөрөнгө оруулалтын илүү өргөн боломжуудыг нээж, ашиг орлого нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, бүс нутгийн гадаад худалдаанд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ирээдүйн эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох, ажлын уян хатан зохицуулалт хийх боломжуудыг олгохоос гадна жендерийн тэгш байдлыг хангах боломж бүрдэж байна гэдгийг онцоллоо.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img