2024-10-05, Бямба
-0 C
Ulaanbaatar

“Худалдаачин үндэстэн” чуулга уулзалт болов

“Худалдаачин үндэстэн” чуулга уулзалт арваннэгдүгээр сарын 11-ний өдөр “Новотел” зочид буудалд боллоо.

“Дорнын түншлэл” бизнесийн зөвлөлөөс зохион байгуулсан уг чуулганаар Монгол Улс, БНХАУ-ын хоорондох худалдаа, бизнес эрхлэгчдийн бодит хамтын ажиллагааг хэлэлцэв. Хоёр улсын хоорондын худалдааны эргэлтийг ойрын таван жилд 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтын хүрээнд энэ удаагийн форумыг хийснийг зохион байгуулагч нар хэлж байв. Учир нь хоёр орны хоорондох худалдаа, бизнесийн эргэлтийг нэмэгдүүлэхэд үйлдвэрлэл, бизнес эрхлэгч нарт хэрэгтэй шинжлэх ухаанч албан ёсны мэдээлэл хангалтгүй явж ирсэн. Энэ үүднээс хөрш манай хоёр орны судлаачдын хамтын ажиллагааг бэхжүүлэх хэрэгтэй. Энэхүү хамтын ажиллагааг сайжруулснаар үйлдвэрлэл болон бизнес эрхлэгч нар дараагийн шатны шинэ түвшинд хүрнэ гэж үзэж байна.

Форумд БНХАУ-ын Шэньжэн хотын Хил дамнасан цахим худалдааны нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Жан Дафень, БНХАУ-ын Ляонин их сургуулийн Зүүн хойд Азийн бүсийн Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирал Бэ Дөли, Монгол Улсын БШУЯ-ны харьяа Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал Д.Одгэрэл, БНХАУ-ын Шэньжэн Бэй лаборатори, биоанагаах ухааны төвийн захирал Жоу Жун нар илтгэл тавьсан юм.

БНХАУ гадаадын хөрөнгө оруулалтыг нэлээн хүчтэй дэмжиж байна. Энэ талын зөвшөөрөл олголт, үйл ажиллагаагааны шат дамжлагаа цөөрүүлж, шаардлагаа хөнгөвчилж, хууль эрх зүйгээ шинэчилж буй энэ нөхцөл байдал, цаг үеийг ашиглах боломжтой гэдгийг илтгэгчид онцолсон юм. Мөн нээлттэй эдийн засагтай, оюуны хулгайгүй бүтээгдэхүүн, үйлдвэрлэхийг зорьж, шинжлэх ухаан, технологи дээр суурилсан дэвшитэт эдийн засагтай орон болохын тулд хөрш орноосоо сурах, суралцах зүйл их байна гэдгийг ч хэлэлцлээ.

Ийнхүү энэ удаа нэг талаар Монгол Улсын бизнес эрхлэгч нар БНХАУ-д бизнес, үйлдвэрлэл эрхлэх боломжтой, нөгөө талаар Хятадын бизнес эрхлэгч нар хөрөнгө оруулах зорилгоор чуулав. Чуулганд Монгол Улсын сайд, Боомтын сэргээлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга “Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн хамтын ажиллагаанд тулгарч буй саад бэрхшээлийг арилгах нь” сэдвээр илтгэл таввсан юм.

“Худалдаачин үндэстэн” шинжээч, бизнес эрхлэгчдийн форумыг жил бүрийн арваннэгдүгээр сарын 11-нд уламжлал болгон зохион байгуулахаар боллоо. Тодруулбал, ирэх оны гуравдугаар сард Улаанбаатар хот, БНХАУ-ын Жөжянь мужийн төв Ханжөү хотод нэгэн зэрэг Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийн нүүр тулсан уулзалтыг зохион байгуулахаар тогтлоо.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img