2024-07-27, Бямба
18 C
Ulaanbaatar

Маникюрт ашиглагддаг хэт ягаан туяа бүхий хумс хатаагч нь ДНХ-г мутацад оруулж болзошгүй

Лайфстайл медициний мэргэшсэн эмч Алтан эмч өөрийн нүүр хуудастаа “Маникюрт ашиглагддаг хэт ягаан туяа бүхий хумс хатаагч нь ДНХ-г мутацад оруулж болзошгүй” хэмээн мэдээллээ.

Калифорнийн их сургуулийн судалгаагаар гелэн маникюрт ашиглагддаг хэт ягаан туяа бүхий хумс хатаагч нь генийн бүтцийг гэмтээж хавдрын эрсдлийг нэмэгдүүлж болзошгүйг тогтоожээ.

Хэт ягаан туяа бүхий хумс хатаагч хэрхэн ажилладаг вэ?

340-395 нм-ын урттай хэт ягаан туяа нь будсан хумсыг илүү толигор болгох, бэхжүүлэх зориулалттайгаар ашиглагддаг.

Нэг удаа маникюрт ороход хумс хатаагчийг 10 минут орчим ашиглах ба зарим эмэгтэйчүүд дунджаар хоёр долоо хоногт нэг удаа маникюрт ордог байна.

Судалгааны тухайд

Судлаачид хүний арьсны кератиноцит болон фибробласт эс, лабораторийн хулганы фибробласт эсүүдэд лабораторийн туршилт хийжээ. Тус бүр 20 минутын давтамжтай гурван удаа дээрх эсүүдийг хэт ягаан туяаны тусгалд байрлуулахад ДНХ-г гэмтээж, эсийн 65-70 хүртэлх хувь нь үхжээ.

Ойр ойр давтамжтай хэт ягаан туяанд орсноор эсийн ДНХ нь өөрийгөө засварлаж чадахгүйд хүрч арьсны хавдрын эрсдлийг ихээр нэмэгдүүлэх аж.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img