2024-07-24, Лхагва
16 C
Ulaanbaatar

Замын хажуугаар бага насны хүүхдээ хөтөлж явахгүй байхыг зөвлөв

Тоосонцрын бохирдолтой хэсгийн 150-аас доош метрт буй иргэд бүх төрлийн тоосонцрын бохирдолд өртөж байдаг ажээ. Энэ нь нөхөн үржихүйн тогтолцоо, амьсгалын тогтолцоо, мэдрэлийн тогтолцоо, зүрх судасны тогтолцоо зэрэгт сөргөөр нөлөөлдөг байна. Ялангуяа автозамын хажуугаар явж байгаа бага насны хүүхдүүд илүүтэй хорддог гэсэн үг.

Гэтэл манай эцэг эхчүүд дөнгөж хөлд орж байгаа хүүхдээ замын хажуугаар хөтлөөд явах нь элбэг. Иймд эцэг эхчүүд хортой замын хажуугаар алхахдаа балчир үрсээ аль болох тэвэрч явахыг эмч нар зөвлөж байна. Учир нь нийслэл хотод ногоон байгууламж хангалтгүй болохоор иргэд тоосонцрын бохирдолд илүүтэй их өртөж байгаад мэргэжилтнүүд эмзэглэж байна. Ногоон байгууламж нь дуу шуугианыг 10-24 хувь, авто замаас 2.5 метр зайд агаарын бохирдлыг бууруулах ач холбогдолтой гэнэ.

Авто замын хажуугийн орчин нөхцөлөөс хамааран агаарын бохирдолд өртөх шинж нь ялгаатай байдаг аж. Тухайлбал, явган хүний зам автозамаас дөрвөн метрийн зайтай үед бохирдлын хэмжээ хүлцэх хэмжээнд байна гэж тогтоожээ.

Харин явган хүний зам, автозам болон хана хоёрын дунд бол хүлцэх хэмжээнээс гурав дахин их байна. Зүлэг, буттай явган хүний зам авто замаас таван метрийн зайтай үед бохирдлын хэмжээ хүлцэх хэмжээнд байгаа нь судалгаагаар нотлогсон байна.

Иймд нийгмийн эрүүл мэндийг хамгаалах болон орчны тохижилт, эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд явган замын хашаа, хайс, хашлагыг буулгах ажлыг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулж эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд нийт 16 байршилд явган хүний 16.1 км зам хийсэн. Цаашид 20 байршилд явган хүний 24.2 км зам тавихаар төлөвлөсөн байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img