2024-07-27, Бямба
18 C
Ulaanbaatar

Иргэдийн долоо хоногт хэрэглэх нүүрсний тоог нэгээр нэмэгдүүлэв

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар “Тавантолгой түлш” компанитай хамтран тавдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 15-ныг хүртэл нийслэлийн нийт 88 агуулахад 120 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг нөөцлөөд байгаа гэнэ.

Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-нийг хүртэл нүүрс борлуулалтын 492 цэг ажиллаж байсан бол өнөөдрийн байдлаар 650 болж нэмэгдүүлжээ. Иргэд сайжруулсан шахмал түлшээ картаар худалдан авахдаа долоо хоногт зургаан шуудайг авдаг байсан.

Энэ жилийн нэгдүгээр сараас долоо хоногт долоон шуудай болж нэмээд байгаа. Учир нь Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар болон “Тавантолгой түлш” компаниудын хийсэн судалгаагаар нийт иргэдийн 35 хувь нь долоо хоногт зургаан шуудай түлш хүрэлцэхгүй байна гэжээ.

Ийнхүү өрхийн хэрэглээний долоо хоногт хэрэглэх сайжруулсан шахмал түлшний квотыг нэмсэн аж. Харин өнөөдрийн байдлаар иргэдэд сайжруулсан шахмал түлш хүрэлцэхгүй байна гэх дуудлага мэдээлэл ирээгүй байна.
Өнөө жилийн өвөл 578.500 тонн сайжруулсан шахмал түлшийг нийслэлчүүдэд борлуулах төлөвлөгөө гарчээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img