2024-10-08, Мягмар
16 C
Ulaanbaatar

Угаартах аюулаас болгоомжлоорой

Өвлийн улирал хаяанд ирж байгаа энэ өдрүүдэд айл өрхүүдийн галлагаа нэмэгдэж байна. Энэ үед иргэд, олон нийт угаартах аюулаас сэргийлэхийг мэргэжлийн байгууллагууд сануулж байна. Сайжруулсан шахмал түлш болон бусад ямар ч төрлийн түлш шатаахад дутуу шаталтаас үүдэн угаарын хий үүсдэг аж.

Тэгвэл иргэдийн дунд зөвхөн сайжруулсан шахмал түлшнээс болж угаартах явдал ихэслээ гэсэн өрөөсгөл ойлголт бий. Мэргэжлийн хүмүүсийн зөвлөснөөр юун түрүүнд иргэд галлагаа хийж байгаа зуухны битүүмжээ сайжруулах ёстой гэнэ. Түлш бүрэн шатсаны дараа гэрийнхээ өрх, цонхыг хаах, агааржуулалт хийх зэргээр хариуцлагатай хандахыг анхааруулав.

Мөн угаар мэдрэгчийнхээ баттерейг дуусангуут сольж, цахилгаанд залгадаг бол тогтмол хянаж байхыг санууллаа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img