2024-10-08, Мягмар
16 C
Ulaanbaatar

НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 385 тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоон 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Онцгой дэглэмийн хугацаанд компанийн засаглалыг сайжруулах, борлуулалтыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох замаар Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу онцгой дэглэм тогтоосон 10 сарын хугацаанд дараах мэдээллүүдийг олон нийтэд ил тод болгов.

ОФФТЭЙК БУЮУ НУУЦАД ХАМААРАХ ГЭРЭЭГ ИЛ БОЛГОВ

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 449 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой нууцад хамаарах гэрээний мэдээллийг нууцаас гаргаж, ил тод болгох шийдвэр гарсан. Үүний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас хэрэгжүүлж буй төслүүдтэй холбоотой нууцын зэрэглэлтэй гэрээнүүдийг ил болгож https://ett.mn/mn/agreement/10090 цахим хуудсанд байршуулсан.

ОЛГОСОН “С” ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ НЭЭЛТТЭЙ БОЛГОВ

Монгол Улсын Засгийн газрын 362 дугаар тогтоолоор нүүрсийг хил үнээр худалдан борлуулах, байнгын ачаа тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зөвшөөрөл олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд шилжүүлэх шийдвэр гарсан. Үүний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсийг хил үнээр худалдан борлуулах, тээвэрлэлтийг гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдийг Ерөнхий гэрээний журмаар нээлттэй, ил тод сонгон шалгаруулж “С” төрлийн зөвшөөрлийг олгож байна. “С” зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг https://ett.mn/mn/files-by-category/10093 цахим хуудсанд нээлттэй байршуулсан.

БОРЛУУЛАЛТЫН ГЭРЭЭГ ИЛ БОЛГОВ

Ил тод, нээлттэй болгох ажлын хүрээнд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн уурхайгаас ачигдсан болон хилээр гарсан нүүрсний тоо хэмжээ, худалдан авагчийн мэдээллийг жил, улирал, сар, өдрөөр нь харах боломжтой болов. Мөн нүүрс худалдан авахаар гэрээ байгуулсан бүх аж ахуйн нэгжийн мэдээллийг байгууллагын албан ёсны вэб сайтын “НЭЭЛТТЭЙ УУРХАЙ” цэсэнд https://ett.mn/mn/file-viewer/4869?full-screen=true байршуулав.

НҮҮРС БОРЛУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ ЯВАГДДАГ БОЛОВ

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК, Монголын хөрөнгийн биржээр 3.5 сая тонн нүүрсийг 43 удаагийн арилжаагаар, хил нөхцөлөөр борлуулж, 121.7 сая ам.доллар буюу 420.0 тэрбум төгрөгийн нэмэлт орлого оллоо. Биржийн арилжааны мэдээллийг цахим хуудсанд https://ett.mn/mn/news/single/5411?full-screen=true нээлттэй байршуулав.

ХӨРС ХУУЛАЛТ, ОЛБОРЛОЛТЫН ГЭРЭЭНИЙ МЭДЭЭЛЛИЙГ НЭЭЛТТЭЙ БОЛГОВ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлыг гүйцэтгэхээр шалгарсан аж ахуйн нэгжүүдийн гэрээний мэдээллийг www.ett.mn сайтын https://ett.mn/mn/news/single/4870 “ОЛБОРЛОЛТЫН ГЭРЭЭ” цэсээр орж танилцах боломжтой болов.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img