2024-10-08, Мягмар
13 C
Ulaanbaatar

Парламентын өөрийн үнэлгээнд Олон Улсын болон Үндэсний зөвлөхүүд ажиллана

Монгол Улсын Их Хурал Олон Улсын Парламентын Холбоотой хамтран энэ сарын 22, 23-ны өдрүүдэд хүний эрх болон жендэрийн асуудлаарх өөрийн үнэлгээг хийнэ. Парламентын өөрийн үнэлгээний үйл ажиллагаанд дэмжлэг, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Улсын Их Хурлын Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэг өнөөдөр уг өөрийн үнэлгээнд арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх Олон Улсын Парламентын Холбооны Жендэрийн түншлэлийн хөтөлбөрийн ажилтан, хатагтай Мариана Дуарте, тус холбооны Хүний эрхийн асуудал эрхэлсэн ажилтан, хатагтай Бутайна Ламхарзи нарыг хүлээн авч уулзлаа.

Тэрбээр, ардчиллын арга хэрэгслээ төрөлжүүлэн бэхжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг нь олон улсын түвшинд анх удаа хийх гэж буй Улсын Их Хурлын “Хүний эрхийн дээдэлсэн, жендэрийн мэдрэмжтэй парламентын өөрийн үнэлгээ” юм гээд, Монгол Улсын парламентын Олон Улсын Парламентын Холбооноос боловсруулсан аргачлалыг нутагшуулж, өөрийн үнэлгээний чадавхыг бий болгосноор хууль тогтоох болон бодлого боловсруулах үйл ажиллагааны нөхцөл байдлыг тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх парламентын шинэчлэлийн зорилтуудаа хангаж ажиллахад нэн чухал болохыг тэмдэглэв.

Хатагтай Мариана Дуарте, Бутайна Ламхарзи нар Монгол Улсын парламент өөрийн үнэлгээгээ олон улсын аргачлалаар зохион байгуулж буй нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд их чухал хувь нэмэр болохыг дурдаж, ялангуяа хүний эрхийн мэдрэмжийн талаарх үнэлгээг дэлхийд анх удаа хийж байгаа нь Монголын парламентын хувьд ч, Олон Улсын Парламентын Холбооны хувьд ч түүхэн үйл явдал болж буйг онцлов.

Тэд тус тусын чиглэлээр манай улсын парламентын өөрийн үнэлгээний үйл ажиллагаанд арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллах юм.

Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга М.Үнэнбат, Хууль эрх зүйн газрын Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийн дарга, Парламентын өөрийн үнэлгээний Ажлын хэсгийн дарга Г.Агар-Эрдэнэ, Парламентын өөрийн үнэлгээний Хүний эрхийн үндэсний зөвлөх Д.Гэрэл, Б.Болорсайхан, Жендэрийн үндэсний зөвлөх Б.Долгор, М.Батбаатар нар байлцлаа.

Эх сурвалжУИХ-ын ХМОНХХ
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img