2024-07-24, Лхагва
16 C
Ulaanbaatar

Үе үеийн Хотын дарга нарын “МӨРӨӨДӨЛ”

Нийслэлийн түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан метротой болох Монголчуудын мөрөөдлийг “сэдрээв”

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаас метротой болох шийдвэр гаргаж, энэ 12 дугаар сард багтаан ТЭЗҮ хийх, олон улсын тендер зарлах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгчээ. ТЭЗҮ-ийг боловсруулах, зураг төслийг хийх мөнгийг нийслэлийн төсвөөс гаргах бол Метро барих хөрөнгийн эх үүсвэрийг Засгийн газар шийдэх аж.

Улаанбаатар хотын нийтийн тээврийг сайжруулахад метро зайлшгүй хэрэгтэй гэдгийг мэргэжлийнхэн төдийгүй иргэд хэлээд удаж байна. Дэлхий нийтээрээ метро бол хамгийн сайн шийдэл гэдгийг баталчихсан. Африк тивээс бусад бүх л тивийн улсууд метротой болчихсон.  Ямар сайндаа л Б.Дэлгэрсайхан сайд  “Азийн 52 орноос 50 нь метротой болсон, хамгийн ядууралтай таван орны нэг гэгдэж байсан Вьетнам, Бангладеш улс хүртэл саяхан метротой болчихлоо” гэж барьцан ярих вэ дээ.

Гэвч метро барих Засгийн газрын шийдвэрийг Улаанбаатарчууд сонгуулийн өмнөх “улиг” болсон амлалт хэмээн үл итгэн хүлээн авч байна. Энэ нь ч бас үндэслэлтэй. Учир нь өмнөх үе үеийн Хотын дарга, Засгийн газраас нийтийн тээврийг сайжруулах чиглэлээр олон амлалтыг нийслэлчүүдэд өгч байсан ч одоо хүртэл автобус, троллейбуснаас өөр унаагүй хэвээр л байна.

Ингээд Улаанбаатар хотын үе үеийн Засаг дарга нар, Засгийн газраас нийтийн тээврийн сайжруулах чиглэлээр гаргаж байсан өнөө ажил хэрэг болоогүй байгаа шийдвэрүүдийн танилцуулж байна. 

2011 онд: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр “2017 онд Улаанбаатар хотод метротой болно” хэмээн олон нийтэд мэдэгдсэн.

Төслийн ТЭЗҮ боловсруулах, гүйцэтгэх компаниар БНСУ-ын “Сүсонг инженеринг” компани шалгарсан. Тус компани боло Зам тээврийн яам зэрэг холбогдох төрийн байгууллагуудтай хамтран судалгааг хийж дуусаад байсан бөгөөд 2017 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй гаргасан. Хотын дарга Г.Мөнхбаяр нь 2008-2012 онд Хотын даргаар ажиллаж, тухайн үедээ Ерөнхий сайдаар С.Батболд ажиллаж байв.

2013 онд: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 2020 он гэхэд Улаанбаатар хот метротой болох боломжтой бөгөөд барих ажил 7 жил үргэлжилнэ хэмээн олон нийтэд мэдэгдсэн.

Үүгээр зогсохгүй 2013-06-11 өдөр Улаанбаатар метроны шугамыг тэмдэгжүүлэх ёслол болсон юм. Чиглэлийн хувьд Энхтайвны өргөн чөлөө дагуу хотыг зүүнээс баруун тийш холбосон 17,7 км урттай, 14 өртөөтэй газар доогуур ба гүүрэн өргөгдсөн хэлбэрээр барихаар төлөвлөж байсан. Харин Метро барих ТЭЗҮ-г Японы хамтын ажиллагааны нийгэмлэг ЖАЙКА-гийн төслийн багийн дэмжлэгтэйгээр боловсруулсан бөгөөд барихад нийтдээ 1,5 тэрбум ам долларын санхүүжилт хэрэгтэй гэж тооцсон.  Төслийг хэрэгжүүлэхэд Японы Засгийн газраас 600 сая долларыг хөнгөлттэй зээлээр олгохоо албан ёсоор мэдэгдсэн. Э.Бат-Үүл 2012-2016 онд Улаанбаатар хотын даргаар ажилласан бөгөөд энэ хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд дөрвөн удаа өөрчлөгдөж байсан юм. 

2012 онд:  Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “2016 онд дуусах Тусгай замын автобусны үйлчилгээ” нэвтрүүлнэ гэж мэдэгдэж байсан. 

Тусгай замын автобус үйлчилгээ буюу  BRT (Bus Rapid Transit) -ийг 2013-2016 онд гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. 2012-2014 онд босоо тэнхлэгийн дагуу 7.7 км замыг сайжруулах, Энхтайвны гүүрний өргөтгөлийн ажил, босоо тэнхлэгийн дагуу 14 км тусгай замын автобусны шугамын барилгын ажил, автобусны буудлууд, автобусны байршил тогтоох удирдлагын систем, дараагийн шатны ажлын нарийвчилсан зураг төслийн ажил зэргийг хийнэ.

2013-2015 онд хоёрдугаар шат, 2014-2016 онд гуравдугаар шатны санхүүжилтийн хүрээнд бүтээн байгуулалтын ажлуудыг хийж тусгай замын автобусыг нэвтрүүлэхээр төлөвлөж байсан. Азийн хөгжлийн банктай 2014 онд төслийг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурж байсан. 

2015 оны  4 сарын 30 өдөр: УИХ-аар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон баталсан.   Уг төслийн талаар 2016 онд хотын дараагийн дарга С.Батболдтой Зүүн хойд Азийн тээврийн газрын захирал, ноён Роберт Гайл уулзаж уг төслийг аль болох богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэж байжээ. 

2019 онд: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан агаарын дүүжин тээврийн төслөө олон нийтэд танилцуулсан.

Анх 2020 оны дөрөвдүгээр сард эхлүүлж, 2021 оны зургаадугаар сард ашиглалтад орно гэж төлөвлөж байсан. Энэ төслийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Франц улсын Засгийн газар хооронд зээлийн хэлэлцээр 2020 онд байгуулсан. Төслийн гүйцэтгэгч компани болох Пома групп рүү 16.2 тэрбум төгрөг Эжис рэйл ХХК-руу 6.1 тэрбум төгрөгийг эхний урьдчилгаа болгон тус тус шилжүүлсэн. Мөн “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулсан.

Чиглэлийн хувьд, Эхний маршрут нь Хан-Уул дүүрэг, Наадамчдын өргөн чөлөө гэж ярьдаг Яармагийн хэсгээс Сонгинохайрхан дүүрэг буюу Энхтайвны өргөн чөлөө, Хархорин зах руу чиглэлсэн 4.2 км урттай, хоёр буудалтай байна.Эхний маршрутын барилга угсралтын ажлыг 18 сар дотроо багтаан дуусгаж, 2024 он гэхэд дуусгах төлөвлөгөөтэй. Хоёрдугаар чиглэлийг ярьж байна. Баянхошуу-Ханын материал-3, 4 хорооллын эцэс гэсэн 4.9 км, гурван буудалтай дүүжин тээврийг байгуулна. Энэ чиглэлийг 2026 онд дуусгана. Төсөл одоо хэр нь үргэлжилж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажил эхлээгүй байгаа. Гэсэн ч 2026 онд ашиглалтад орно хэмээн хотын удирдлага үзэж байгаа.

Чиглэлийн хувьд, Эхний маршрут нь Хан-Уул дүүрэг, Наадамчдын өргөн чөлөө гэж ярьдаг Яармагийн хэсгээс Сонгинохайрхан дүүрэг буюу Энхтайвны өргөн чөлөө, Хархорин зах руу чиглэлсэн 4.2 км урттай, хоёр буудалтай байна.Эхний маршрутын барилга угсралтын ажлыг 18 сар дотроо багтаан дуусгаж, 2024 он гэхэд дуусгах төлөвлөгөөтэй. Хоёрдугаар  чиглэлийг ярьж байна. Баянхошуу-Ханын материал-3, 4 хорооллын эцэс гэсэн 4.9 км, гурван буудалтай дүүжин тээврийг байгуулна. Энэ чиглэлийг 2026 онд дуусгана. Төсөл одоо хэр нь үргэлжилж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажил эхлээгүй байгаа. Гэсэн ч  2026 онд ашиглалтад орно хэмээн хотын удирдлага үзэж байгаа. 

2020 онд Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан Улаанбаатар хотод хоёрдугаар төвшний, тойрог хэлбэртэй зам барих “тэнгэрийн тойрог” төслийг хэрэгжүүлэх болсныг мэдэгдсэн. 

Тус тойрог зам 6-12 метрийн өндөрт нийт 13 км-ийн урттай хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй, 27 орох, гарах цэгтэй байх аж. 100 айл-Сансарын аюулгүйн тойрог-Зүүн дөрвөн зам-Нарантуул-Дүнжингарав-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-120 мянгат-Хан-Уул дүүрэг- Нарны гүүр-Баруун дөрвөн зам-Гэсэр сүм-100 айл чиглэлд, тойрог хэлбэрээр барихаар төлөвлөсөн байна.Төслийн хөрөнгө оруулалт 800 сая ам.доллар бөгөөд уг замаар зорчих жолооч 6.5 км зам туулахад нэг ам.доллар, түүнээс цааш километр тутамд 15 центийн хураамж төлнө гэсэн тооцоог хийсэн.

2021 Онд: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч: Д.Сумъяабазар 2024 онд туршилтаа хийх Нийслэлд баганан тулгуурт хөнгөн галт тэрэг төслийг хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн.

2024 онд туршилтаа хийх Нийслэлд баганан тулгуурт хөнгөн галт тэрэг төслийг хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн. 2022.05.15-нд ажил эхэлж, 2024.05.31-нд эхний 21,2 км маршрутыг туршилт хийнэ гэж төлөвлөсөн бөгөөд төслийг санхүүжилт, бүтээн байгуулалтыг БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэхээр яриа хэлэлцээр хийж байсан.

2023 он: 2028 онд Улаанбаатар хот метротой болно гэж Нийслэлийн түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан  мэдэгдсэн.

Метро барих чиглэл: Амгалангаас Яармагийн дэнж хүртэл газар доогуур метроны 22.3 километр зар барина

Ажлын календарчилсан төлөвлөгөө: 

  • 2024 оны нэгдүгээр сард барилга, угсралтын гүйцэтгэлийн тендерийг зарлана. 
  • 2024 оны хоёрдугаар сард зураг төслийн ТЭЗҮ гүйцэтгэгчтэй гэрээ байгуулна.
  • 2024 оны дөрөвдүгээр сард үндсэн гүйцэтгэгчтэй гэрээ байгуулна.
  • 2024 оны тавдугаар сард метро барих ажлыг эхлүүлнэ.
  • 2024 оны зургаадугаар сард барилга угсралтын нээлтийн үйл ажиллагааг хийнэ.
  • 2027 онд барилгын ажил дуусаж, туршилт хийнэ.
  • 2028 онд метротой болохоор төлөвлөсөн.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img