Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг боловсруулах явцад мэргэжлийн үг хэллэгийг нэгтгэж, нэг нэр томъёололд оруулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа бөгөөд тус асуудлыг шийдвэрлэх зорилгоор “НЭР ТОМЬЁОНЫ ТОЛЬ” /Евро нормыг хэрэгжүүлэх үндэсний нормын баримт бичгүүдэд зориулагдсан/-ийг шинээр боловсруулан нийтэд түгээхээр ажиллаж байна.
Барилгын салбарт хэрэглэгдэхээр боловсруулагдаж байгаа “Нэр томьёоны тайлбар толь”-ийн төсөлтэй mcis.gov.mn цахим хуудасны Норм, норматив цэсний “Санал авч байна” хэсэгт хандан танилцаж, тусгах саналаа 2023 оны 08-р сарын 28-ны дотор ирүүлж бидний ажилд дэмжлэг үзүүлэхийг хүсье.