2024-03-03, Sunday
-15.6 C
Ulaanbaatar

БАРИЛГЫН САЛБАРЫН ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖҮҮД ШАЛГАРЛАА

“Барилгачдын баяр”-ын түүхт 97 жилийн ой тохиож байна. Барилгачид ойгоо “БАРИЛГЫН САЛБАР ГАМШГИЙН ЭСРЭГ ХАМТДАА” уриан дор тэмдэглэж, салбарын шилдэг аж ахуйн нэгжүүдээ шалгарууллаа.

2023 оны шилдэгээр шалгарсан 10 аж ахуйн нэгжид “Баганат” цом, өргөжлөл гардуулан, Барилгачдын талбайдаа тугийг нь мандуулан алдаршууллаа.

Шагнал гардуулах үйл ажиллагаанд Улсын Их хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа болон бусад салбарын төлөөллүүд оролцож, ойгоо тэмдэглэж буй нийт барилгачид, инженер техникийн ажилтнууд, ахмадууд, гавьяатууд, зураг төсөл зохиогчид, үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгч нартаа мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэлээ.

БХТ

Барилгын салбарын 2023 оны “Шилдэг аж ахуй нэгж”-ээр дараах байгууллагууд тодорлоо.

ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖҮҮД…

  • Барилга угсралтын чиглэлээр:
    “Эрдэнэт орчлон” ХХК
    “Монкон групп” ХХК
  • Инженерийн шугам сүлжээний чиглэлээр:
    ”Макс өргөө” ХХК
  • Барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр:
    “Монцемент Билдинг Материалс” ХХK’
    “Плас саплай инженеринг” ХХК
  • Барилга байгууламжийн зураг төслийн чиглэлээр:
    “ББСМО” ХХК
    “МӨНХ ИНЖ КОНСТРАКШН” ХХК
    “Престиж инженеринг” ХХК
  • Нийтийн аж ахуйн чиглэлээр:
    “ДАРХАН-УС СУВАГ” ОНӨААТҮГ
  • Гадаад улс оронд барилгын үйл ажиллагааг өргөжүүлсэн чиглэлээр…
    “Мон профейшнл” ХХК
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img