2024-12-11, Лхагва
-14 C
Ulaanbaatar

ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандартыг нэвтрүүлж эхэллээ

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ үйл ажиллагаандаа ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандартыг нэвтрүүлж эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн 265-р тогтоолын “Төрийн байгууллагад олон улсын чанарын удирдлагын тогтолцооны стандартыг хэрэгжүүлэх”-ийг заасан байдаг.

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ байгууллагын үйл ажиллаагааг сайжруулах, шуурхай, чанартай үйлчилгээг хүргэх зорилгоор Сургалт, судалгаа, мэдээллийн хэлтсийн үйл ажиллагаанд ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн бол одооноос бусад үйл ажиллагаандаа ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандартыг “Монголын стандарт чанарын хүрээлэн” НҮТББ-тай хамтран үе шаттайгаар нэвтрүүлж эхлэхээр боллоо.

Энэ хүрээнд “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, “Монголын Стандарт чанарын хүрээлэн” НҮТББ хамтарсан ажлын хэсгийн уулзалтыг зохион байгууллаа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img