2024-10-15, Мягмар
-12 C
Ulaanbaatar

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН УЛСЫН АЛБАНЫ БЭЛЭН БАЙДАЛД ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ҮЗЛЭГИЙГ ЯВУУЛЛАА

“Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 51 дүгээр тушаалаар баталсан удирдамж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулах, үнэлэх журам”-ын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас Барилга, хот байгуулалтын Улсын албанд “Бэлэн байдлын үзлэг”-ийг “БАРИЛГЫН САЛБАР ГАМШГИЙН ЭСРЭГ ХАМТДАА” уриа дор зохион байгуулж байна.

Нэгдүгээр ээлжийн үзлэгийг 09 дүгээр сарын 08-ны өдөр Барилга, хот байгуулалтын Улсын албаны дэргэдэх мэргэжлийн анги, техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгасан бол хоёрдугаар ээлжийн үзлэг өнөөдөр /2023.09.20/-ны 05:30 цагт “ЯАРАЛТАЙ ЦУГЛАРАХ ДОХИО”-гоор эхэллээ. Томилгоот бүрэлдэхүүн өгөгдсөн цагийн байдлын дагуу штабын дадлагыг хийж гүйцэтгэлээ.

Энэ удаагийн үзлэгээр Барилга, хот байгуулалтын Улсын албаны дэргэдэх мэргэжлийн ангиудад дэмжлэг үзүүлэх Газар зохион байгуулалт, Геодзези зураг зүйн газар, Барилгын хөгжлийн төвд ажиллаж, бэлэн байдлын үзлэг явуулж болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед хариу арга хэмжээг хэрхэн шуурхай зохион байгуулах төлөвлөлт, гамшгийн үеийн удирдлага зохион байгуулалт, албан хаагчдыг чадавхжуулах, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх хүн, техник, багаж хэрэгсэл, бараа, материалын нөөц, шаардлагатай хөрөнгө зардал, үүсч болзошгүй хүндрэл бэрхшээлийг хэрхэн тодорхойлсон зэрэг байдлыг үнэлэн, зааварчилгаа өгч ажиллалаа.

Үзлэг маргааш /2023.09.21/-ний өдөр Барилга, хот байгуулалтын Улсын албаны баримт бичигт үзлэг хийж, санал дүгнэлт гарган, мэргэжлийн зөвлөмж өгөх чиглэлээр явагдах юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img