2024-07-22, Даваа
16 C
Ulaanbaatar

“БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЧАНАР, ХАБЭА” АЯНЫ ХҮРЭЭНД АЖИЛ ОЛГОГЧ НАРТ ЗОРИУЛАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Барилга, хот байгуулалтын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар “Барилга, байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” аяныг гурван сарын хугацаатай зарласан.

Аяны хүрээнд барилгын салбарт шинээр нэвтрүүлж буй тоног төхөөрөмж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн туршлагыг барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад танилцуулах үзүүлэх сургуулилтыг “Ногоон нуур” 1008 айлын орон сууцны төслийн талбайд зохион байгуулсан.

Мөн өнөөдөр “Хөдөлмөрийн эрүүл ахуйн ойлголт, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ”, “Зураг төсөл боловсруулалт, чанарын байдал”, “Аюултай тохиолдлын менежмент”, “Өргөх байгууламжийн техникийн аюулгүй ашиглалт” зэрэг сэдвийн хүрээнд ажил олгогч нарт зориулан сургалт зохион байгуулж байна.

Барилгын салбарт сүүлийн 5 жилийн хугацаанд 169 осол гарч, 38 хүн хүнд, 87 хүн хөнгөн гэтмэл авч, 44 хүний амь нас эрсдсэн гэсэн тоо мэдээлэл байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img