2024-07-27, Бямба
22 C
Ulaanbaatar

“БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ АЯН’-ЫГ УЛС ОРОН ДАЯАР ӨРНҮҮЛЖ БАЙНА

Барилга, хот байгуулалтын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар “Барилга, байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” аяныг Улаанбаатар хот, 21 аймгийн хэмжээнд улс орон даяар 2023.09.01-2023.12.01-нийг дуустал өрнүүлж байна.

Барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангуулах, техник технологийн аюулгүй байдал, учирч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах зорилгоор аж ахуйн нэгж байгууллагууд, ажил олгогчид, инженер техникийн ажилтнуудыг хамруулан барилгын талбайд үзүүлэх дадлага сургуулилтыг хийж, холбогдох хууль, норм норматив, стандартыг мөрдүүлж хэрэгжүүлэх ажлыг сурталчлан таниулах чиглэлээр сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

  • Ерөнхий зохион байгуулагч:
    Барилга, хот байгуулалтын яам,
    Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам,
  • Хамтран зохион байгуулагч:
    “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ,
    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв,
    “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img