Боловсрол, шинжлэх ухааны яамнаас улс, бүс, орон нутагт тулгамдаж буй асуудлыг шинэлэг, инновац ашиглан шийдэх санаачилгыг дэмжих “Mon-X” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа. Энэ оны шилдэг төсөл шалгаруулах MON-X инновацийн хөтөлбөрийн “ДЕМО ДЭЙ” арга хэмжээ 12 дугаар сарын 07-ний өдөр амжилттай болж өнгөрөв.
Хөтөлбөр дөрвөн үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн хүрээнд 171 төслийн санал ирсэн юм.
Эдгээр төслүүдээс шилдэг 9 төслийг шалгаруулсан бөгөөд тус бүрд нь грант буюу нэг удаагийн төслийн санхүүжилт 20 сая төгрөгийг олголоо.
ШИЛДЭГ ТӨСЛӨӨР:
Нийслэлийн бүс
- Эрүүл мэндийн төлбөрийн шийдэл
- Хаягдал хуванцраар 3D хэвлэлийн утас гаргах төсөл
Зүүн бүс
- Боловсрол олгох хүүхдийн контент
Баруун бүс
- Үхрийн уушгины хүнсний нэмэлт
Төвийн бүс
- Шинэ түлш
- Хангайн бүс
- Шингэн бордоо
Говийн бүс
- Цахим сантехник
- Бүс харгалзахгүй
- Махан дахь антибиотикийг илрүүлэх түргэвчилсэн оношлуурын технологи,
- Автомат зогсоолын шийдэл төслүүд тус тус шалгарчээ.