-Авлигын шүүх байгуулах тухай яригдаж байна. Энэ тал дээр таны байр суурийг сонирхоё?
-Авлигын дагнасан шүүх хэргийг шийдвэрлэх хугацааг хурдасгах зорилготой байх шиг байгаа юм. Сонгуулийн өмнө нэлээн олон хүнийг Авлигынхаа шүүхээр шүүгээд авлигын эсрэг тэмцэж байгаа гэх нэр авахын тулд авлигын шүүхийн асуудлыг яриад байна.
Шүүхээр хүн үнэн мөнөө л тогтоолгож байгаа. Хурдан шүүлгэх тухай бодохгүй. Шүүх үнэн мөн, тухайн хүний буруутай эсэх, авлига авсан эсэхийг нь тогтоож байж хурлаа хийх ёстой. Үнэн мөнийг тогтоодог шүүх хурдан хэрэг явдлыг шийдвэрлэдэг шүүх болж болохгүй.
-Манай улс төрд оросын нөлөө бий. Хэрвээ Авлигын тухай шүүх байгуулчихвал 1937 оны хэлмэгдүүлэлт дахих бий вий гэх эмзэглэл нийгэмд байна?
-Асуудалтай хүн болгонд айдас байгаа. МАН долоон жилийн турш засаглаж байна. Маш олон хулгай гарсан. Тэгэхээр энэ шүүхээр МАН-ынхан л шүүгдэнэ.
-Дэлхий дээр авлигын бие даасан шүүхтэй 27 улс байдаг гэсэн. Тэр дунд нь ардчилсан улс байдаг юм уу?
-Авлигын шүүх ихэнхдээ тоталитар дэглэмтэй улсад л байдаг.
-Эрх баригчид ирэх сонгуулийн тойргийг бүсчилсэн хэлбэрээр зурж, намуудтай зөвшилцөнө гэж байна. Хувь гишүүний хувьд та ямар байр суурьтай байна вэ. Бүсчилсэн тойргийн сайн, муу тал нь юу юм бэ?
-Яг намын шийдвэр гараагүй учраас би өөрийнхөө хувийн байр суурийг илэрхийлье. Миний хувьд зав гарвал Ховд, завсар гарвал бусад аймгаар явдаг. Монгол Улсын 20 аймгийн 61 сумаар явсан байна. Пропорцианаль системд орсонтой холбоотойгоор өөрийн аймаг төдийгүй бусад аймгийн иргэдэд АН-ын бодлого шийдвэр, УИХ дээр өөрийн санаачлан, батлуулж байгаа хуулийг танилцуулах ажлыг хийж байна.
Энэ жил батлуулсан Нийгмийн даатгалын тухай багц хуулинд миний батлуулсан гурван хуулинд долоон жилийг таван жил болгох хүрээнд 140 тэрбум төгрөг, тэтгэврийг индексжүүлэх буюу энэ жил хэдэн хувийн инфляцитай байна, ирэх жил тэдэн хувиар нь тэтгэвэр нэмдэг, Тэтгэврийг индексжүүлэх тухай хуулийн хүрээнд 449 тэрбум төгрөг, Хамтын тэтгэврийн тухай хуулийн хүрээнд 9.7 тэрбум төгрөг нийтдээ 600 тэрбум төгрөг гээд нийтдээ 600 тэрбум төгрөг ирэх жил ахмадуудад очино. Хөдөө орон нутгаар хүлээлт нэлээн их байдаг учраас ахмадууддаа энэ хуулиудаа тайлбарладаг. Миний хувьд тойрог томрох нь надад хэрэгтэй.
Гэхдээ би намаас сонгогдох эрхээ авна. Ардчилсан намын удирдлагууд намын дарга БНСУ-аас ирсний дараа хуралдаад улс төрийн зөвлөлөөрөө энэ хувилбар үр дүнтэй эсэх асуудлыг хэлэлцэх байх. АН анхнаасаа пропорцианаль системийн төлөө явж, батлуулсан.
Жалгын нэг хөрөнгө цацаад явдаг биш, аль болох улс орныг томоор нь харж бүсчилсэн хөгжил, Монгол Улсын хөгжлийн хэтийн зорилготой уялдуулаад томруулах нь АН-ын үндсэн зорилгын нэг. Одоогоор нам ямар шийдвэр гаргах нь тодорхойгүй байна.
-Ямар ч хуулинд эерэг болон сөрөг тал байдаг. Бүсчилсэн тохиолдолд сөрөг тал нь юу байна гэж харж байна вэ?
-Мэдээж над шиг хүнд бүх суманд хүрч ажиллах зардал санхүүгийн хувьд хүндрэлтэй. Сумдад ажиллаж байгаа ажиглагч болон сонгуулийн хэсгийн хороонд ажиллаж буй ухуулагчдад цалин өгөх надад хэцүү. Нөгөөтэйгүүр МАН найман жил засаглалаа. Янз бүрийн асуудал их гарсан. Тэдэнд хялбар бидэнд бол хэцүү л байна байх.
-Мөнгөтэй хүнд ашигтай хувилбар юм уу?
-Магадгүй.
-Шинэ залуус гарах боломж бий юу?
-Бүсчилсэн хувилбараар нэгдүгээрт олонд танигдсан хэт популист, хоёрдугаарт сайд дарга нар, гуравдугаарт олон жил хүмүүсийн чихэнд хоногшсон олон жил сонгогдсон хүмүүс сонгогдох магадлал өндөртэй. Шинэ хүн сонгогдоход маш хэцүү.
З.УРАНСҮХ
Өө тийм үү. Мэдээгүй шүү дээ.