-“Тавантолгой түлш” ХХК-ийг тойрсон тоон мэдээллүүд-
“Тавантолгой түлш” компани болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаар нийт есөн гэрчийг дуудсан тус компанийн гүйцэтгэх захирал асан М.Ганбаатараас бусад нь сонсголд ирсэнгүй. Тус компанийн захирал Ц.Даваацэрэн эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй хэмээн төлөөлөл болгож, Ц.Алтансүх, А.Батзориг нарыг ирүүлсэн бол Зүүн бүсийн үйлдвэрийн инженер Н.Жавхлан, Г.Гансүх нарын гар утас холбогдоогүй гэнэ. Харин Зүүн бүсийн үйлдвэрийн дарга Б.Жигжид ирж, Т.Тулгабат эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүйгээ мэдэгдсэн бол ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгалан ар гэрийн гачигдлын улмаас оролцохгүй боломжгүйгээ мэдэгджээ.
- Эрдэнэс Тавантолгой ХК-аас Тавнтолгой түлшид 1.069.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.
- Тавантолгой түлш компани 997.2 тэрбум төгрөгийн өртэй.
- ТУЗ-ийн гишүүд нь 1.1 тэрбум төгрөгөөр өөрсдийгөө шагнаж урамшуулжээ.
- 19.6 тэрбум төгрөгөөр тус компанийн ТУЗ-ийн гишүүн Л.Одхүү шуудай нийлүүлжээ.
- 123.8 сая тонн барьцалдуулагч техникийн гурил актлахаар болжээ.
- 3.2 тэрбум төгрөгийн сэлбэг хэрэгслийг зардалд бүртгээгүй байгааг шинэчилж бүртгэхээр болжээ.
- Огт ашиглагдаагүй байгаа 208.7 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийг худалдахаар тайлагнасан байгаагаас ажиглахад төлөвлөгөөнд тусгагдаагүй бараа материал байжээ.
- Зерован ХХК-тай хамтран ажиллах хүрээнд тус компанийн захирал Ө.Ууганбаярын дансанд 57.6 сая төгрөг шилжүүлсэн бөгөөд Ө.Ууганбаяр нь “Таван толгой түлш” ХХК-ийн ерөнхий нягтлан П.Анхцэцэгийн нөхөр.
З.УРАНСҮХ