2024-07-27, Бямба
15.9 C
Ulaanbaatar

2023 онд “Box Office”-т манлайлж, орлогоороо тэргүүлсэн кинонууд

Улиран одож буй онд хоёр ч кино тэрбум ам.доллараас дээш орлогын босгыг давсан нь киноны бизнес “Ковид-19” цар тахлын жилүүдэд амссан ихээхэн хэмжээний хохирлоо маш хурдан нөхөөд үлэмж ашигтай ажиллах болсны нэгэн илрэл гэлтэй.

2023 оны кино ертөнц дахь өөр нэг онцлог гэвэл үлгэрийн, уран зөгнөлт, хүүхэлдэйн кинонууд хамгийн олон үзэгчийг татжээ. “Барби”, “Ах дүү Супер Мариогийн кино” “Box Office”-т тэргүүлснээс гадна “Огторгуйн хамгаалагчид. Бүлэг 3”, “Хүн аалз: Аалзны торны ертөнцийг нэвтлэхүй”, “Бяцхан лусын дагина”, “Элементалын хүн”, “Хүн шоргоолж ба хэдгэнэ: Квантомани” орлого ихтэй топ-10 киноны жагсаалтад бичигдлээ.

Энэхүү жагсаалтад харин драмын ердөө ганц (“Оппенхеймер”), адал явдалт хоёрхон кино (Вин Дизелийн тоглосон “Хурд Х”, Том Крузын тоглосон “Гүйцэтгэх боломжгүй даалгавар: Үхлийн төлбөр. Нэгдүгээр бүлэг”) багтсан нь туйлын хачирхалтай.

Дээрх төрөл жанрын олигтой кино хийгдсэнгүй юу, эсвэл өнөө цагийн үзэгчид том багагүй үлгэр, уран зөгнөл, хүүхэлдэйн кинонд автах болов уу?

Юутай ч 2023 онд орлогоороо тэргүүлсэн 10 киног сонирхуулъя.

1.”Барби” (“Barbie”) – 1 тэрбум 441 сая ам.доллар

Найруулагч: Грета Гервиг

Гол дүрүүдэд: Марго Робби, Райан Гослинг

2023 онд хамгийн их хүлээлттэй байсан “Барби” кино долдугаар сард нээлтээ хийж, шууд л “Box Office”-т тэргүүлж эхэлсэн.

Дэлхийн, тэр тусмаа Америкийн үе үеийн охидын дунд хамгийн алдартай хүүхэлдэй “Барби” хүмүүсийн бодит ертөнцөд ирж элдэв бэрхшээлийг Кен найзынхаа тусламжтайгаар амжилттай даван туулдаг тухай өгүүлэх энэ киноны гол дүрийг Марго Робби маш үнэмшилтэй бүтээснийг хамгийн хямсгар киношүүмжлэгчид ч хүлээн зөвшөөрсөн гэнэ. Энэхүү эерэг хошин шог, гэнэн сайхан сэтгэлээр бялхсан гэгээлэг киног хүүхэд хөгшидгүй үзэж сэтгэл хангалуун үлдсэн ажээ.

super Mario2.”Ах дүү Супер Мариогийн кино” (“The Super Mario Bros. Movie”) – 1 тэрбум 362 сая ам.доллар

Найруулагч: Аарон Хорват, Михаэл Еленик

Гол дүрүүдэд дуу оруулсан: Крис Прэтт, Аня Тейлор-Жой

Видео тоглоом үйлдвэрлэгч Японы алдарт “Nintendo” компанийн сантехникч супер Мариогийн тухай цуврал тоглоомоор сэдэвлэсэн энэхүү хүүхэлдэйн кино бүх цаг үеийн хамгийн их орлоготой гурван хүүхэлдэйн киноны нэг болсон төдийгүй кино урлаг үүссэн цагаас хойш бүтээсэн бүх төрлийн киноноос орлогоороо шууд 16-д бичигджээ.

”Ах дүү Супер Мариогийн кино”-нд, ажил үүргээ гүйцэтгэж явсан сантехникч ах дүү хоёр газар доорх ертөнцөд санамсаргүй нэвтрэн Мөөгөн вант улсын эрх мэдэлд санаархсан муу санаат Броузерээс гүнж Пичийг хэрхэн авардаг тухай өгүүлдэг байна.

Компьютер анимацийн аргаар бүтээсэн эл киноны дүрүүдэд дуу оруулахад Холливудын нэлээд хэдэн алдартай жүжигчин уригдаж оролцсон аж.

Oppenheimer

3.”Оппенхеймер” (“Oppenheimer”) – 950 сая ам.доллар

Найруулагч: Кристофер Нолан

Гол дүрүүдэд: Киллиан Мерфи, Эмили Блант, Мэтт Деймон

Тус киног найруулагч Кристофер Нолан Кай Берд, Мартин Шервин нарын “Америкийн Прометей: Роберт Оппенхеймерийн ялгуусан амжилт ба эмгэнэл” хэмээх Пулитцерийн шагнал хүртсэн номоор сэдэвлэн хийжээ. ”Оппенхеймер” нь бодит хүний намтрыг өгүүлсэн бүх цаг үеийн хамгийн их орлоготой “biopic” кино болж байна.

Онолын физикч Роберт Оппенхеймер АНУ-ын маш нууц “Манхеттений төсөл” гээчийг удирдан амжилтад хүргэсэн ба “атомын бөмбөгийн эцэг” хэмээн алдаршсан билээ.

Galahy

4.“Огторгуйн хамгаалагчид. Бүлэг 3” (“Guardians of the Galaxy Vol. 3”) – 845.5 сая ам.доллар

Найруулагч: Жеймс Ганн

Гол дүрүүдэд: Крис Прэтт, Зои Салдана, Дейв Батиста

Сансрын тухай уран зөгнөлт гурамсан киноны төгсгөлийн энэ бүлэгт огторгуйн хамгаалагчид Дээд Хувьсагчийн ямар ч үнээр хамаагүй эзэмшихийг хүссэн Пуужинг хамгаалахаар аян замд гардаг аж. Ийн явахдаа тэд шинэ найз нөхөдтэй болохоос гадна хуучны заналт дайснуудтайгаа дахин тааралддагаас гадна өөрсдийн үүслийнхээ талаарх цочирдом нууцыг мэдэж авдаг байна.

Fast

5. “Хурд Х” (“Fast X”) – 715 сая ам.доллар

Найруулагч: Луи Летерье

Гол дүрүүдэд: Вин Дизель, Мишель Родригес, Тайрис Гибсон

“Хурд X” бол 2001 онд эхний анги нь гарангуутаа үзэгчдийг байлдан дагуулсан 10 цуврал киноны ес дэх нь. Эл кинонд Дом Торретогийн багийнхан 12 жилийн өмнө араас нь нэхэж яваад амиа алдсан Бразилийн хар тамхины мафийн удирдагч Эрнан Рейесийн хүү Данте Рейестэй зөрчилдөнө. Хамгийн сүүлийн үеийн зэвсэг, технологитой Данте Рейес эцгийнхээ өшөөг авахын тулд яахаас ч буцахгүй…

2023 онд орлогоороо топ-10 дотор багтсан бусад киног дор жагсаав:

Hun aalz

6. “Хүн аалз: Аалзны торны ертөнцийг нэвтлэхүй” (“Spider-Man: Across the Spider-Verse”) – 690 сая ам.доллар

Lusiin dagina

7. “Бяцхан лусын дагина” (“The Little Mermaid”) – 569 сая ам.доллар

kino

8. “Гүйцэтгэх боломжгүй даалгавар: Үхлийн төлбөр. Нэгдүгээр бүлэг” (“Mission: Impossible – Dead Reckoning Part One”) – 567 сая ам.доллар

kino

 

 

9. “Элементалын хүн” (“Elemental”) – 495 сая ам.доллар

kino

 

10. “Хүн шоргоолж ба хэдгэнэ: Квантомани” (“Ant-Man and the Wasp: Quantumania”) – 476 сая ам.доллар.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img