2024-10-05, Бямба
-0 C
Ulaanbaatar

“Оюу толгой” компанийн олон улсад өрсөлдөх чадвар ямар түвшинд байна вэ?

АНУ-ын Геологийн алба (USGS), Олон Улсын Зэсийн Судалгааны групп (ICSG), Wood Mackenzie олон улсын зах зээлийн хүрээлэн, Дэлхийн Худалдааны байгууллага (ДХБ)-ын Олон улсын судалгааны төвийн 2021-2022 оны тайлангууд, Оюу толгой болон Эрдэнэт үйлдвэрүүдийн тайлан зэргийг судлан дэлхийн зэсийн тэргүүлэх улс орнуудын өрсөлдөх чадварын судалгааны үр дүнг нэгтгэн үзэхэд МОНГОЛ УЛС:

  • Дэлхийн зэсийн нөөцөд 7 дугаарт
  • Дэлхийн зэс олборлолтын хэмжээгээр 13 дугаарт
  • Дэлхийн зэсийн баяжмалын экспортын худалдааны хэмжээгээр 6 дугаарт
  • Хятад улсын зэсийн баяжмалын импортын худалдааны хэмжээнд 3 дугаарт тус тус эрэмбэлэгдэж байна.

Монгол Улс нь зэсийн нөөцийн үзүүлэлтээрээ дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвар өндөр байна байгааг энэ үзүүлэлт харуулна. Өмнөговьд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа зэс, алтны томоохон төсөл “Оюутолгой”-н ил уурхайн тогтвортой ажиллаж, далд уурхай (2023 он) ашиглалтад орсноор Монгол Улсын зэсийн баяжмалын экспорт ОХУ, Казахстан болон Бразил зэрэг улсаас давж, дэлхийн зэсийн баяжмалын экспортын хэмжээгээр 6 дугаар эрэмблэгдэх болжээ.

Оюутолгой

Энэ тухай саяхан уншигчдын гар дээр очсон “Оюу толгой, Эрдэнэт үйлдвэрүүдийн олон улсын өрсөлдөх чадварын харьцуулсан судалгаа ном”-нд тус хоёр үйлдвэрүүдийн олон улсын өрсөлдөх чадварыг дэлхийн тэргүүлэх 15 зэсийн үйлдвэртэй харьцуулсан судалгаагаар харуулав.

Цаашид Оюу толгойн далд уурхай үйл ажиллагаа явуулснаар Монгол улсын зэсийн баяжмалын үйлдвэрлэл, экспортын хэмжээ нэмэгдэж, Хятад улсын импортод эзлэх хувь хэмжээ өссөнөөр Чили, Перу, Мексик улсуудын дараа тэргүүлэх зэсийн баяжмалын ханган нийлүүлэгч улс болох төлөвтэй байна.

Оюу толгой үйлдвэрийн зэсийн экспортоор манай улс 2014 онд 722 сая ам.доллар, 2016 онд 1.3 тэрбум ам.доллар, 2018 онд 1.2 тэрбум ам.доллар, 2020 онд 1.1 тэрбум ам.доллар, 2022 онд 1.4 тэрбум ам.долларын орлого тус тус олжээ.

Экспортын орлогыг 2022 оныг 2014 онтой харьцуулахад 2 дахин өссөн үзүүлэлттэй байна. Түүнчлэн “Оюу Толгой” ХХК-иас 2013-2022 онуудад нийт 2082.2 сая ам.долларын орлого, татвар хураамжийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Үүнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр (АМНАТ) 718 сая. ам.долларыг төвлөрүүлжээ.

Оюутолгой

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img