2024-07-23, Мягмар
26 C
Ulaanbaatar

Хятадын инженер тагнуулын хэргээр АНУ-аас ял сонслоо

АНУ-ын зүгээс БНХАУ-ын иргэн Жи Чаокунд өнгөрсөн лхагва гарагт найман жилийн хорих ял оноожээ. Түүнийг АНУ-ын инженер, эрдэмтдийн талаар мэдээлэл цуглуулж, Хятадын Засгийн газарт үйлчилсэн, тагнуул хийсэн гэх хэрэгт буруутгасан юм. АНУ-ын Иллинойсын Технологийн дээд сургуульд 2013 онд элсч цахилгааны инженер мэргэжлээр суралцсан, АНУ-д армийн хөтөлбөрт хамрагдаж байсан Жи Чаокуныг БНХАУ-ын талд хууль бусаар ажиллаж, АНУ-ын армид худал мэдүүлэг өгсөн хэргээр өнгөрсөн есдүгээр сард буруутгаж байв. Жи-гийн хувьд Хятадын тагнуулчаар элсүүлж болохуйц хүмүүсийн намтар мэдээллийг өгөх үүрэгтэй ажиллаж байжээ. Тэдгээр хүмүүсийн дунд АНУ-д инженер, эрдэмтэн мэргэжлээр ажиллаж яваа Хятадын иргэд багтаж байж. Тэдний зарим нь Америкийн Батлан хамгаалахын гэрээт компаниудад ажиллаж байсан гэх мэдээг тус улсын Хууль зүйн яамнаас өгөөд буй аж. АНУ-ын армийн хөтөлбөрт хамрагдах өргөдөлдөө Жи сүүлийн долоон жилийн хугацаанд гадаадын Засгийн газартай ямар ч холбоо бариагүй хэмээн худал мэдүүлсэн байна. Жи армийн тус хөтөлбөрөөр дамжуулж АНУ-ын иргэншил авмагцаа Тагнуулын төв газар, Холбооны мөрдөх товчоо, НАСА агентлагын аль нэгэнд нь кибер аюулгүй байдлын чиглэлээр ажиллах зорилготой байжээ. Ингэснээр түүнд шинжлэх ухааны судалгаа агуулсан мэдээллийн санд нэвтрэх боломж олдох байжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img