2024-07-23, Мягмар
19 C
Ulaanbaatar

Хүний эрх, жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээний санал, зөвлөмжийг хэлэлцэв

Улсын Их Хурлын Хүний эрхий дэд хороо хуралдаж, Хүний эрх, жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээний санал, зөвлөмжийг хэлэлцэв. Дэд хорооны хуралдаан гишүүдийн 66.7 хувийн ирцтэйгээр, 14 цаг 28 минутад эхэлсэн.

Улсын Их Хурал 2023 оны 11 сарын 22, 23-ны өдрүүдэд Олон Улсын Парламентын Холбоотой хамтран хүний эрх, жендэрийн асуудлаарх өөрийн үнэлгээг зохион байгуулсан. Энэ хүрээнд хараат бус, бие даасан үндэсний зөвлөхүүд болох Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбооны тэргүүн, НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхий комиссын гишүүн Д.Гэрэл, Хүний эрхийн үндэсний зөвлөх, хүний эрх судлаач Б.Болорсайхан, МУИС-ийн ШУС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор М.Батбаатар, Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх Жендэрийн үндэсний шинжээч Б.Долгор нар ажилласан гэдгийг Дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг танилцуулав.

Хүний эрх, жендэрийн асуудлаар парламент, түүний Тамгын газраас авч хэрэгжүүлвэл зохих арга хэмжээний талаарх санал, зөвлөмжүүдийг боловсруулсан байна.

Эх сурвалжУИХ-ын ХМОНХХ
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img