Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 24.3 их наядтөгрөгт хүрч, өмнөхоноос 5.8 (31.3%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 23.2 их наяд төгрөгт хүрч, 6.1(35.6%) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.
Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2023 онд 22.5 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 763.4 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.
Татварын нийт орлого 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 21.5 их наяд төгрөгт хүрч, өмнөхоноос 6. 0 (38.8%) их наяд төгрөгөөр өсөхөд орлогын албан татварын орлого 2. 0 (51.6%) их наяд төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 1.8 (2.0 дахин) их наяд төгрөг, нийгмийн даатгалын орлого 904.6 (29.8%) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 827.2 (21.0%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин онцгой албан татвар 57.8 (6.8%) тэрбум төгрөгөөр буурчээ.