2024-07-24, Лхагва
18 C
Ulaanbaatar

Томоко: Сонгуулийн зорилтот пи ар байж магадгүй гэсэн хардлага төрөөд групп чатаас нь гарчихсан

“Мөрөөдлийн баг” нэрээр нэгдсэн нэр бүхий хүмүүсийн зураг, “Sheesh TV” нэр дор нээгдсэн пэйжээс цацсан лайв сүүлийн үеийн шуугианы нэг болоод байна. “Мөрөөдлийн баг”-т нэгдсэн гэх хүмүүсийн нэг Ибүкүро Томоко руу утас цохиж зарим зүйлийг тодрууллаа.

-Томоко, сошиалаар яваад байгаа зураг бодит уу, эсвэл?

-Жинхэнэ зураг шүү дээ.

-Тэр зургийг хэзээ, ямар уулзалт арга хэмжээний үеэр авахуулчихав?

-Энэ сарын эхээр татуулсан зураг. Тэмцээний нэвтрүүлэг хийнэ гээд хэдэн оюутан ирсэн юм. Надад ч гэсэн юм хийж бүтээе гээд гүйж явсан залуу нас бий. Тэр үүднээсээ нэвтрүүлэгт орохыг зөвшөөрсөн.

-Ямар тэмцээн хийсэн юм бол?

-Асуулт хариултын тэмцээн гээд зөндөө л зүйл байсан.

-Ямар хүмүүс оролцохыг нь мэдэж байсан уу?

-Мэдэж байсан.

мөрөөдлийн баг-Хүмүүсийн “Мөрөөдлийн баг” гэж шүүмжлээд байдаг хүмүүс оролцоно гэхэд урилгыг нь шууд л хүлээгээд авчихсан уу?

-Надад тэдэнтэй хамт тэмцээнд оролцоход дургүйцэх зүйл байгаагүй.

-Бүр пэйж нээгээд лайв цацаад эхэлчихлээ л дээ. Яг одоо хүмүүс сонгуулийн зорилтот тархи угаалтыг энэ хүмүүсээр дамжуулж хийх нь гэж шүүмжлээд эхэллээ?

-Би ч сүүл рүүгээ тэгж бодсон шүү. Тийм болгоомжлол төрсөн учраас чат группээс нь гарчихсан.

-Анх урилгыг нь хүлээж авахдаа сонгуулийн чигийн ажиллагаа байх вий гэсэн болгоомжлол эргэлзээ төрөөгүй байх нь…

-Ямар ч хардлага төрөөгүй. Би түрүүн хэлсэн дээ оюутан залуус ирээд гуйсан гэж. Залуудаа юм бүтээх гэж гүйж явсан хүний хувьд өөртэйгөө л адилтгаж бодсон.

Хоёрдугаарт оролцох гэж буй хүмүүсийг нь ойлгох хүсэл байсан. Осоржамаа, Юмжирдулам хоёрыг гэхэд л хүмүүс “пий паа” гээд байдаг. Би тэднийг сошиалд үздэггүй. Тэгэх зав ч гардаггүй.

Хаа нэг зориуд тастаж цацсан жижиг бичлэгүүдийг нь “Ямар сонин хүмүүс вэ” гээд хардаг байсан төдий. Тийм хүмүүс оролцоно гэхээр нь “Ямар хүмүүс байдаг юм бол” гэсэн сонирхсон бодол төрсөн.

Тэгээд л оччихсон (инээв). Нүүр тулаад уулзаж яриад үзэхээр хүмүүст харагддаг шиг тэнэг хүмүүс биш юм билээ. Наба л сошиалд харагддаг шигээ хүн санагдсан.

-Өнөөдүүл нь сошиалд харагддаг шигээ авиртай хүмүүс биш байжээ дээ.

-Сүрхий гүйлгээ ухаантай хүмүүс юм байна даа гэсэн бодол төрсөн.

-Та түрүүн чат группээс гарсан гэж ярилаа. Зохион байгуулагч нь оюутан залуус бололтой. Тэр чат группэд сонгуулийн пи ар хийе гэх мэт яриа хөөрөөг зохион байгуулагчдынх нь зүгээс бичсэн удаа бий юу?

-Өнөөдөр (өчигдөр) хүртэл намайг оруулах гэж үзсэн. Хамтдаа сошиал баг үүсгэе гэх мэт яриа хөөрөө гарсан. Би юу гэж сошиал багт орох вэ дээ. Нэвтрүүлэгт орооч гэсэн саналыг нь л хүлээж авсан төдий шүү дээ.

-Чамайг дагадаг хүмүүс “Томоко яагаад ийшээ орчихов” гэх мэтээр гайхаж хүлээж аваад байсан?

-Гэхдээ л сонирхолтой байсан шүү дээ. Би түрүүн хэлсэн дээ, тэднийг огт үздэггүй, тэгэх зав ч байдаггүй гэж. Харин ч муулж өөлдөг хүмүүс нь тэднийг сайн үздэг юм биш үү.

-Бас л анзаараагүй өнцөг байна. Муулаад л үзээд байдаг шүү нээрээ.

-Харин тийм. Гэтэл би огт үздэггүй.

-Одоо тэгээд чамайг “Мөрөөдлийн баг”-ийн нэг гишүүн гээд шуугиад эхэлчихлээ. Ихэнх хүн ийм шуугианд нэр холбогдчихвол эмзэглээд сүйд болно. Гэтэл чамаас эмзэглэсэн байдал огт мэдрэгдэхгүй юм.

-Би “Мөрөөдлийн баг”-т ордоггүй шүү дээ (инээв). Би чинь заримдаа тэс хөндлөнтөх зүйл дээрээ хөндлөнтчихдөг хүн. Тэр үүднээсээ эмзэглэж хүлээж авахгүй байна. Миний өмнөөс санаа зовсон хүмүүс байна л даа. Нара гэхэд л “Томоко яаж байгаа юм бэ” гээд эмзэглээд байна лээ.

-Мөрөөдлийн баг гэсэн шуугианы цаана нэг эмзэглэл төрөөд байгаа юм. Сонгуулиар нийт олонхийн тархийг угаасан зүйл хийж сонгуулийн үр дүнд нөлөөлөх вий гэх эмзэглэл. Сонгогчдын боловсрол тааруу манайх шиг улсад болгоомжлохоос аргагүй өнцөг л дөө.

-Сонгуультай холбоотойгоор олон нийтэд нөлөөлөх гэх мэт амбиц мэдрэгдсэн. Гэхдээ ямар ч шуугиан дэгдэж, хардлага таамаг хөвөрч болно. Хамгийн гол нь би тийм биш байхад л болоо шүү дээ.

Хоёрдугаарт би гадаад хүн. Улстөрийн пи арын шинжтэй арга хэмжээнд оролцож болохгүй. Дахиад онцлоход улстөрийн зорилготой гэж надад хэлээгүй.

Зүгээр л нэвтрүүлэгт ороод өгөөч л гэж гуйсан. Бүр эхэндээ хамтдаа пи ар, реклам хийвэл ямар вэ гэсэн утгатай санаа хэлж л байсан. Миний хувьд ийм хүмүүстэй реклам энэ тэр хийгээд явах сонирхол угаасаа байхгүй. Нэвтрүүлэгт орох саналыг нь л хүлээж авсан.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img