2024-07-22, Даваа
19 C
Ulaanbaatar

Н.Номтойбаяр “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн болж, улс төрийн намуудыг эвсэлд нэгдэхийг уриалав

Монголын ногоон нам /МНН/, Монгол үндэсний ардчилсан нам /МҮАН/ саяхан их хурлуудаа хийж, УИХ-ын 2024 оны сонгуульд “Үндэсний эвсэл” болон нэгдэн орохоор болсон талаараа зарлаж байсан. Өчигдөр тус хоёр намын удирдлагууд эвсэл болох гэрээгээ баталгаажуулж, эвслийг УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаяр тэргүүлэхээр болжээ.

Н.Номтойбаяр “Улс төрийн намд төвлөрсөн эрх мэдлийг чөлөөлөхийг эн тэргүүнд чухалчилж, эдийн засаг, нийгмийн бодлого боловсруулах, хэрэгжилтийг хангах хүрээнд хувийн хэвшлийг хүчтэй, хүүхэд залуусыг боловсролтой, иргэдээ эрүүл саруул, мөнгөтэй, итгэлийн хүчтэй болгохыг бодлогынхоо цөмд байршуулна” гэжээ. Мөн улс төрийг эрүүлжүүлж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, үндэстэн бүгдээрээ баяжих үйлсэд улс төрийн намуудыг “Үндэсний эвсэл”-д эвсэж, нэгдэхийг уриалсан байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img