2024-07-23, Мягмар
17 C
Ulaanbaatar

“Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт” форум боллоо

“Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт” форумыг ЭЗХЯ, АХБ-тай хамтран “Шангри-Ла” зочид буудалд өнөөдөр зохион байгууллаа.

Форумд АХБ-ны Хувийн хэвшлийн үйл ажиллагааны газрын захирал Сюзэн Габүри тэргүүтэй тус банкны банк, санхүү, зээл, хөрөнгө оруулалт хариуцсан баг АХБ-ны төв байрладаг Манила хотоос ирж оролцлоо. Тус баг АХБ-наас хувийн хэвшилд олгох санхүүжилтийн тэргүүлэх чиглэл, шалгуур үзүүлэлт, санхүүжилтийн нийтлэг нөхцөл, өргөдөл гаргах үйл явцыг танилцуулсан юм.

АХБ-ны Хувийн хэвшлийн үйл ажиллагааны газрын захирал Сюзэн Габүри “АХБ Монгол Улсад 30 гаруй жил үйл ажиллагаа явуулж ирлээ. Энэ хугацаан дахь хувийн хэвшилд оруулсан хөрөнгө оруулалтаа авч үзэх юм бол илүү өргөжүүлэх орон зай байгааг мэдэрсэн. Өмнө нь бид эрүүл мэнд, ХАА, банк, санхүүгийн байгууллага, эрчим хүч, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж ирсэн. Эдгээр салбарын хөрөнгө оруулалтаа, ялангуяа сэргээгдэх эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалтаа бид үргэлжлүүлээд явна. Энд маш их боломж байгаа. Ирээдүйд хөрөнгө оруулахдаа бид стратегиа илүү харж, Монгол Улсын эдийн засагт бүтцийн өөрчлөлт, хувьсгал авчирч болох талыг уялдуулах нь зөв зүйтэй хэмээн үзэж байгаа” гэв.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд олон улсын түвшинд их ярьж, дэвшүүлэн тавьж буй эдийн засгийн шинэ бүтэц болох цэвэр, ногоон, эко эдийн засаг бий болгоход анхаарна гээд энд газрын ховор элементийн олборлолтыг дурдаж, Монгол Улс олон улсын түвшинд тус металлын 17 хувийг нийлүүлэх боломжтой байгааг хэллээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img