2024-07-27, Бямба
18 C
Ulaanbaatar

Пуужингийн цогцолбороор хамгаалуулдаг Путины нууц зуслан

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины нууц эдлэн, харшуудын талаарх мэдээллийг сөрөг хүчний улс төрч Навальныйн багийнхан олж, эрэн сурвалжлах баримтат нэвтрүүлэг хийж байсан нь одоогоос хэдэн жилийн өмнө дэлхий дахины анхаарлыг ихэд татаж байлаа. Энэ удаад “Досье” төвийн сэтгүүлчид ОХУ-ын Ерөнхийлөгчийн “нууц зуслан”-ийн тухай нийтлэл гаргаж, Юүтүб суваг дээр бичлэгийг байршуулжээ.

“Досье” төвийн мэдээлснээр, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Карелийн Ладожск нуурын орчимд нууц зуслантай гэнэ. Оросын дархан цаазат газрын нэг хэсэг дээр Путинд зориулан гурван харш барьсан аж. Нууц зуслангийн нутаг дээр нисдэг тэрэгний хоёр талбай, халуун усны газар, дөрвөн метр өндөр хүрхрээрүү чиглүүлэн барьсан цайлах саравч барьжээ.

Путины зусланТүүнчлэн энэ зуслангийн нутаг дэвсгэр дээр дээд зэрэглэлийн махны чиглэлийн үхрийн ферм, загас үржүүлгийн газар, дарвуулт завины зогсоол байх аж. Мөн энд хэдэн жилийн өмнө тусгайлан өндөрлөг газар зассан бөгөөд энэ нь агаараас эсэргүүцэн хамгаалах “Панцирь-С1” зенит пуужингийн цогцолбор суурилуулах зориулалттай гэнэ.
Путины элит зуслан Финландтай залгаа хилээс 30 км зайд байрладаг гэж “Досье” онцолжээ. Энэ зуслангийн талбайн хэмжээ ойролцоогоор 4км2, мөн энэ зуслангийн орчимд “Нега”, “Альгода” дарвуулт завинууд үзэгддэг гэж сэтгүүлчид бичсэн байна.

Путины зуслан байрлах энэ хэсэг газар 2010-аад оны эхээр жуулчны баазын өмчид байжээ. Улмаар жуулчны баазыг үндэсний дархан цаазат газартай нэгтгэж, хаасан байна. Харин дараа нь Путинд зориулсан эдлэн байгуулжээ.

Путины зусланг Холбооны хамгаалалтын албаны ажилтнууд хамгаалж, эдлэнг тойруулаад өргөст тортой хашаа хатгасан байна. Түүнчлэн сүлжээ унагагч байршуулсан тул дроноор бичлэг хийх, дүрс авахад амаргүй байдаг гэнэ.

Путины орд, харшууд

Өмнө нь, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Сочигоос холгүйхэн нууц элит ордонтой гэсэн мэдээлэл өнгөрсөн онд гарч байлаа. Оросын сөрөг хүчний улс төрч, өдгөө шоронд хоригдож буй Навальныйн багийнхан энэ мэдээллийг олон нийтэд хүргэсэн бөгөөд тэдний өгүүлснээр Путин нууц ордондоо өвөл ирж, цанаар гулгадаг аж.

Путины зуслан

Путины нууц ордон нь дөрвөн давхар, үүний хоёр давхар нь газар дор байрладаг бөгөөд нийт 3800 квадрат метр талбайтай гэнэ. Энэ байранд цахилгаан шат, хэд хэдэн баар, кино театр зэрэг олон тусгай өрөө тасалгаатай гэж Навальныйн багийнхан мэдээлж байлаа.

Харин ордны хашаанд саун, халуун болон хүйтэн устай усан сан, тусгай массажийн өрөө байдаг аж.Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн өгүүлснээр, энэ ордонд байх нэг гэрэл нь гэхэд хагас сая рублийн үнэтэй гэнэ.

Түүнчлэн Путины өвлийн ордны ойролцоох Красная полянад агаараас эсэргүүцэн хамгаалах “Панцирь -С1”-ийг байршуулжээ. Пуужингаас эсэргүүцэн хамгаалах төхөөрөмж байршуулан газраас нэг километр зайд нисдэг тэрэг буух талбайг тохижуулсан байна.

Навальныйн багийнхан өмнө нь, 2021 оны дөрөвдүгээр сард Владимир Путиний нууц зуслангийн талаар мэдээлж байлаа. Энэ зуслан Новгород мужид байрлах бөгөөд 150 га газар эзлэн байх эзэмшил газар ОХУ-ын Ерөнхийлөгчийн найз Юрий Ковальчукийн эзэмшлийнх, харин Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар энэ ордонг түрээслэдэг аж.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img