2024-07-27, Бямба
15.9 C
Ulaanbaatar

XVII жарны “Хилэнт эх” хэмээх хөх луу жилийн хаврын тэргүүн сарын Төрийн золголт боллоо

Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээх хөх луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө (2024.02.10) Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийлээ.

Ерөнхийлөгчийг Төрийн ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд морилон ирэхэд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар сар шинийн мэндийг нь эрэн золгож, хөөрөг зөрүүлэн мэнд мэдэлцэв. Уламжлал ёсоор өргөө гэрийн жаврыг үргээж, хөх луу жилдээ төр төвшин, түмэн олон амгалан байхыг бэлгэдэн Ардын жүжигчин, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж, түүний хүү хуурч Ц.Соёл-Эрдэнэ нар төрийн хан хуурыг цэнгүүлсэн юм.

Мөн Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, лхаарамба Д.Жавзандорж Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий Сайд нарт бараалхан золгож, сар шинийн баярын мэндийг айлтгав.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img