2024-07-24, Лхагва
17 C
Ulaanbaatar

ГССҮТ: Чарганаас унаж гэмтсэн 221 иргэн яаралтай тусламж авсан

ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт тусламж хүсэж ирдэг иргэдийн 35-40 хувийг унаж гэмтсэн осол эзэлж байна. Тус төвд 2018-2022 онд унаж гэмтсэний улмаас тусламж үйлчилгээ авсан хүний тоо 279.402 хүрсэн бөгөөд жилд дунджаар 55.880 хүн бүртгэгдсэн байна. Энэ нь нийт осол гэмтлийн 45.3 хувийг эзэлж байгаа юм.

2023 он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ГССҮТ-д цас мөсөн дээр халтирч, унаж гэмтсэний улмаас яаралтай тусламж авсан үйлчлүүлэгчийн тоо 1541 байна.

Түүнчлэн чарганаас унаж гэмтсэн 221 иргэн яаралтай тусламж авсан бөгөөд үүний 149 нь буюу 67.4 хувь нь 1-18 хүртэлх насны хүүхэд байна. Тухайлбал 1-4 насны 15, 5-9 насны 63, 10-14 насны 60, 15-17 насны 11 хүүхэд чарганаас унаж гэмтэн эмнэлэгт ирсэн гэж ГССҮТ-өөс мэдэээлэв.

Эх сурвалжГССҮТ
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img