2024-05-17, Баасан
10 C
Ulaanbaatar

Япончуудын ямар ч хаягдалгүй супермаркет дэлхийг байлдан дагуулж байна

Манай сайт "Орчин цагийн олон орны амьдралын хэв маяг" булан ажиллуулж эхэллээ. Эхний нийтлэлдээ Японы тэг хаягдал-супермаркетийг онцолж байна.

Газар ухаж баялаг хайж олохоос илүүтэйгээр, өдөр тутам хогийн сав руу хаягдан шидэгдэх гартаа байгаа ”эрдэнэс” адил үнэт эд зүйлс, идэх хоол хүнсээ хэрхэн, яаж, зөв зохистой, үр ашигтай хэрэглэх тал дээр Япон улс машид анхаарч байдаг юм.

Иймээс ч улсынхаа эртний нийслэл түүхт Киото хотынхоо төв зүрхэнд “0 Хаягдал-Супер Маркет” гэдэг шинэ дэлгүүрээ 2019 онд нээж хэдэн жилийн нүүр үзэж байна. Энэ дэлгүүрийн нэг онцлог нь том жижиг гялгар уут, хуванцар сав баглааг зориуд огт хэрэглэдэггүй аж.

Байгаль орчныг бохирдуулж, хөрс шороонд задарч шингэдэггүй хог болж овоордог, араатан жигүүртний аминд халтай, гялгар уут, баглаа савны үйлдвэрлэлийг амьдралаас аажим алгуурхнаар түрэн шахаж байгаа юм.

Шинэхэн жимс ногоо, мах гээд бусад бүтээгдэхүүнээ өгөхдөө ахин хэрэглэж болох картон хайрцаг, хатуу цаасан сав, даавуун уут, сүлжмэл торонд савлаж өгдөг журамтай байна.

0market6“0 Хаягдал-Супер Маркет”-ын тогтмол үйлчүүлэгчид байгаль дэлхийдээ ээлтэй даавуун болон цаасан уут цүнх, саваа гэрээсээ барин ирж худалдаж аваад явдаг дадлыг аль хэдийнэ хэвшүүлжээ.

Хүнсний энэ том дэлгүүрт, дөнгөж хурааж авсан ааг үнэр нь арилаагүй сонгино, сармис, ногоо жимснээс эхлэн хатааж хадгалсан шош буурцаг, самар тос, гэр орны цэвэрлэгээний бүтээгдэхүүн, цэцэг навчны үр үндэс хүртэл зардаг байна.

Бараа хүнсээ агуулахад хийж олон сар өдрөөр хадгалдаггүй. Орон нутгийнхаа үйлдвэрлэгчдийн гар дээрээс шууд ачин авч ирсэн хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг. Тэдгээр бүтээгдэхүүн нь жинхэнэ байгалийн гаралтай, органик байдгаараа бас онцгой.

Энэ супер маркетад зарим айлын хувьд хэрэглэж барахааргүй том томоор баглаж, олон олноор багцалсан зүйлс огт байхгүй. Саван, шампунь, угаалгын шингэн, дарс ундаагаа хүртэл өөрийн хэрэгцээ, хүссэн хэмжээгээрээ таслан авч жигнэж байгаад л худалдаж авна.

Үйлчлэгчдийн цагийг хэмнэж хурдан шуурхай байлгахын тулд авч байгаа бараагаа жигнэх системийг маш энгийн, хурдан хэрнээ тун эвтэйхэн аргаар шийдэж чадсан байна.

0market6Хог хаягдалгүй байх тал дээр үргэлж тэргүүлэн санаачилж явдаг, дэлхийн болон Европын олон орнуудаас илүү боловсронгүй, дэвшилтэт шатанд Киото хотын “0 Хаягдал-Супер Маркет” нь гарч чаджээ. Японы алдартай Тераока Сейко компани хамтарч ажилласанаар хамгийн сайн боловсронгуй системийг тогтоож гайхалтай үр дүнд хүрсэн байна.

“0 Хаягдал – Супер Маркет” жигнэж авах систем хэрхэн яаж ажиллаж байна вэ?

Хамгийн түрүүнд, худалдан авагч гэрээсээ таглаатай саваа авч ирэх ба гэртээ байхгүй ахин хэрэглэх сав худалдаж авч худалдаа хийнэ.

Төрөл бүрийн хэмжээтэй ахин хэрэглэх сав хайрцаг, шил, хоолны ган савнууд дижитал жин дээр тавиатай байдаг тул сонгоод л авчихна. Бүх сав, аяга,шилний жинг комьютер өөрөө автоматаар хасах тул ямар ч асуудал гардаггүй юмсанж.

Худалдаж авах зүйлс автомат удирдлагаар саванд хийгдэж таглагдахдаа хүнсний мэдээллийн хамт үнэ, жин хэвлэгдэн гарч саванд наагдах тул худалдан авагч зөвхөн товч дараад болох аж.

Ийм хүнсний дэлгүүр нээгдсэнээр төвөг удсан их ажил болох байх гэсэн болгоомжлол байсан ч үр дүн нь огт өөр байв. Ямар ч асуудал гараагүйгээр үл барам хүмүүс маш дуртай хүлээж байна.

0market6Эхний сард шинэхэн худалдан авагчиддаа системээ хэрхэн ажилладаг болохыг тайлбарлаж өгч байсан бол одоо хүмүүсийн худалдаа хийж байгаа нь хэвийн гайхалтай сайн байгаа гэнэ.

Дэлгүүр өдөртөө хэзээ ч 100-аас доош худалдан авагчтай байж үзээгүй аж. Байнгын үйлчлүүлэгчид нь голдуу 30-40 насныхан, тэр дундаа эмэгтэйчүүд давамгайлж байна. Ойролцоо газарт ажиллаж амьдардаг эрэгтэйчүүдээс гадна 10-15 минутын газраас машинаар ирдэг улсууд ч байхаас гадна амралтын өдрүүдэд цаг илүү явах хол зайтай газраас метрогоор зорин ирж худалдаа хийдэг олон арван хүмүүс бий гэнэ.

Зоогийн газруудын хоолны илүүдлийг зохистой ашиглаж эхэлжээ

Мэргэжлийн тогооч нарын тусгай жор, гараа гаргаж хийсэн чанартай бөгөөд орц сайтай олон нэр төрлийн хоолны үлдэгдлийг тусгайлан зардаг тасгийг гаргасан нь мөн л үр дүнгээ маш сайн өгсөн аж. Үүгээр зогсолгүй супер маркетынхаа араас залгаад жижиг хоолны газар барьж өдрийн цайны цагаараа хөнгөн зууш, жимс ногооны салад хийж зарж эхэлжээ. Ингэснээр дэлгүүрийн үргүй зардал арилж, маш бага хаягдалтай ажилласан амжилт гаргасан байна. Хүнс ногооны муудсан хаягдлаа орон нутгийн фермерүүдэд бордоо болгон зөөж өгдөг юмсанж.

Японы олон компани бизнесийн нэрийн хуудсанд цаас ашиглахаа больжээ. Цаасны оронд карт уншуулдаг үйлчилгээнд шилжээд буй. Европоос импортлодог самар, хатаасан жимс вакуумдсан гялгар уутанд савлагдан орж ирсээр байгаа. Ханган нийлэгч гадаадын компаниудын гялгар уутны оронд дахин хэрэглэх вакуумдаж болох силикон савалгаа хийж хөгжүүлэхээр зорилго тавин ажиллаж байна.

Түүнчлэн мах махан бүтээгдэхүүнийг хэрхэн яаж хорогдол үрэгдэлгүй шинэ сайхан байгаа дээр нь зарж борлуулах тал дээр мэдлэг туршлага судалгаа ашиглаж улам боловсронгуй болгох тал дээр хичээнгүйлж байгаа аж. Хоол хүнсний бүтээгдэхүүнийг чанарын сайн түвшинд байлгах хэрнээ зөв зохистойгоор борлуулж чадах нь зах, дэлгүүрийг “санхүүгийн алдагдлаас” аварч байгаа юм.

0 Хаягдал – Супер Маркет” жигнэж авах систем хэрхэн яаж ажиллаж байна

Хамгийн түрүүнд, худалдан авагч гэрээсээ өөрийнхөө таглаатай саваа авч ирэх ба байхгүй ахин хэрэглэх сав худалдаж авч худалдаа хийнэ. Төрөл бүхийн хэмжээтэй ахин хэрэглэх сав хайрцаг, шил, хоолны ган савнууд дижитал жин дээр тавиатай байдаг тул сонгоод л авчихна. Бүх сав, аяга,шилний жинг комьютер өөрөө автоматаар хасах тул ямар ч асуудал гардаггүй юмсанж.

0market6Худалдаж авах зүйлс автомат удирдлагаар саванд хийгдэж таглагдахдаа хүнсний мэдээлэлийнхамт үнэ, жин хэвлэгдэн гарч саванд наагдах тул худалдан авагч зөвхөн товч дараад болох аж.

Хүнсний дэлгүүр нээгдэж төвөг удсан их ажил болох байх хэмээн хүлээж байтал харин ямар ч асуудал гаралгүй хүмүүс маш дуртай хүлээж байна.

Эхний сард шинэхэн худалдан авагчиддаа системээ хэрхэн ажилладаг болохыг тайлбарлаж өгч байсан, одоо хүмүүсийн худалдаа хийж байгаа нь хэвийн гайхалтай сайн байгаа гэнэ.

Дэлгүүр өдөртөө хэзээ ч 100 доош худалдан авагчтай байж үзээгүй харинбайнгын үйлчилүүлэгчид голдуу 30- 40 насныхан тэр дундаа эмэгтэйчүүддавамгайлдаг байна. Ойролцоо газарт ажиллаж амьдардаг эрэгтэйчүүдээс гадна 10- 15 минутын газраас машинаар ирдэг улсууд байхаас гаднаамралтын өдрүүдэд цаг илүү явах холзайтай газар, метрогоор зорин ирж худалдаа хийдэг олон арван хүмүүсирдэг байна.

0 Хаягдал – Супер Маркет нь хүсний болон бусад дэлгүүрүүдэд анхдагч өөрөөр хэлбэл пионер болж. Энэхүү загвар болсон дэлгүүрийн жишгийг харсан худалдаа үйлчилгээний газрууд ихээхэн урам зориг авч зарим нь өөрийнхөө уут баглааг хийгээд эхлэжээ. Дөч гаруй жижиг, дунд хувийн дэлгүүрүүд тэднээс суралцаж хэрэгжүүлж байсан бол одоо дэлхийн маш олон хүнсний дэлгүүрүүд баглаа саваа өөрчлөөд эхлэв.

0market60 Хаягдал – Супер Маркет нь хувь хүмүүсийн амьдралд сайнаар нөлөөлж эхлээд байна. Байгаль эх дэлхий, газар хөрсөө бохирдуулахгүйн зэрэгцээ зоогийн газруудын хүнс хоолны илүүдлийг зөв зүйтэй зарж борлуулах гарц шийдлийг 0 Хаягдал-Супер маркет олоод байгаа юм. Хоршоо дэлгүүр ч баглаа боолтын зардлаа хэмнээд эхэлнэ гэдэг эдийн засаг талаасаа том үр дүн. Хоол хүнсээ хэрэглээндээ яг тааруулж худалдан авах боломж нээгдсэнд худалдан авагчид олзуурхаж буйг онцлон тодотгоё. Хэтэвчин дэх мөнгөндөө тааруулаад хэрэглэх хэмжээгээрээ худалдан авалт хийх ухаалаг, таатай боломжийг дэлхийн улс орнуудын хүмүүс талархан хүлээж авч байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img