2024-04-21, Ням
3 C
Ulaanbaatar

Ёс зүйн хорооны орон тооны гишүүдэд үнэмлэхийг нь гардуулж өглөө

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б. Баттөмөр Ёс зүйн хорооны орон тооны гишүүдэд үнэмлэхийг нь гардуулж өглөө

Улсын Их Хурлын Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Баттөмөр Төрийн албаны зөвлөлийн дарга, Ёс зүйн хорооны гишүүн Л.Цэдэвсүрэн,Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны гишүүн Б.Пүрэвдагва, Ёс зүйн хорооны дарга,Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс нарыг хүлээн авч уулзан үнэмлэхийг нь гардуулж,Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар санал солилцлоо.

Байнгын хорооны дарга Б.Баттөмөр ярианыхаа эхэнд төрийн албан хаагч ёс зүйтэй ажиллаж чадвал төрийн алба, төрийн үйлчилгээний нэр хүнд, ажлын бүтээмж, үр дүн нэмэгдэнэ хэмээн онцлоод Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос хийж, хэрэгжүүлэх ажлуудын талаар танилцуулав. Энэ хүрээнд Ёс зүйн дэд хорооны ажиллах журам болон төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэлэлцэн батлахаар төлөвлөн ажиллаж байгааг яриандаа дурдлаа. Уулзалтын төгсгөлд шинээр сонгогдсон Төрийн албаны зөвлөлийн дарга, Ёс зүйн хорооны гишүүн Л.Цэдэвсүрэн, Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны гишүүн Б.Пүрэвдагва, Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс нарт үнэмлэхийг нь гардуулж, ажилд нь амжилт хүсэв.

Ташрамд дурдахад Монгол Улсын Их Хурлаас Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг 2023 оны 05 дугаар сарын 04-ны өдөр баталсан бөгөөд 07 сарын 03-ны өдрөөс уг хууль хэрэгжиж эхэлсэн. Улсын Их Хурлын Ёс зүйн байнгын хорооноос Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах журмыг баталж Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд ахлан ажилласан. Тус ажлын хэсэг холбогдох хууль, журмын дагуу сонгон шалгаруулалтыг явуулж, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны тогтоолуудыг баталж, Ёс зүйн хороог ажилд нь оруулаад байгаа юм

Эх сурвалжУИХ-ын ХМОННХХ
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img