“Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” энэ оны гуравдугаар сарын 7-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.
Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт БНСВУ-ын Ханой хотноо өнгөрсөн оны 11 дүгээр сарын 1-нд гарын үсэг зурсан юм.
Ингэснээр БНСВУ руу Монгол Улсын иргэд ирэх сарын 7-ны өдрөөс эхлэн 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болж байна.