2024-07-27, Бямба
18 C
Ulaanbaatar

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ 2.8 их наяд төгрөгт хүрчээ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны 1 дүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.8 их наядтөгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.5 (2.2 дахин) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 2.7 их наяд төгрөгт хүрч, 1.6 (2.5 дахин) их наядтөгрөгөөр тус тус өссөн байна.

статистик

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2024 оны 1 дүгээрсард 2.1 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 676.0 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.

статистик

Татварын нийт орлого 2024 оны 1 дүгээр сард 2.6 их наяд төгрөгт хүрч, өмнөхоны мөн үеэс1.6 (2.6 дахин) их наяд төгрөгөөр өсөхөд орлогын албан татварын орлого 544.2 (3.4 дахин) тэрбумтөгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 668.9 (41.1 дахин) тэрбумтөгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 147.0 (48.8%) тэрбум төгрөг, онцгой албан татвар 64.1 (2.2 дахин) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img