2024-07-24, Лхагва
18 C
Ulaanbaatar

Түүхий гангийн үйлдвэрлэлийн өсөлтөөрөө Монгол улс Азид тэргүүлжээ

Дэлхийн гангийн зах зээл хямрал, шилжилтийн үеийг туулж буй ийм цагт дуулгах гэгээлэг мэдээ байна. Монгол Улс Азийн бүс нутагт түүхий гангийн үйлдвэрлэлээ хамгийн ихээр нэмэгдүүлжээ. Европ дахь аж үйлдвэрийн өсөлт удааширч, Хятад дахь олон асуудал дэлхийн өнцөг булан бүрт буй үйлдвэрүүдийг үйлдвэрлэлээ танахад хүргэсэн.

Зүүн Ази болон Зүүн өмнөд Азиас импортлох нь Европ дахь үнэд сөргөөр нөлөөлжээ. Гэсэн хэдий ч дэлхийн хамгийн том цэвэр үйлдвэрлэгч Хятадын түүхий гангийн үйлдвэрлэл 2023 онд бага зэрэг өөрчлөгдөн 1.01 тэрбум тонн болсон юм. Worldsteel-ийн мэдээллээс харахад хэмжээ нь жилийн өмнөхөөс ердөө 0.1 хувиар өссөн байна.

Түүнчлэн дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орны газрын тосны олборлолт арванхоёрдугаар сард 67.4 сая тонн болсныг тус байгууллага онцолжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 79.2 сая тонноос 14.9 хувиар буурсан үзүүлэлт юм.

2023 онд Азийн нийт түүхий гангийн үйлдвэрлэл 1,38 тэрбум тонн болж, 1,39 тэрбум тонноос 0,8 хувиар өссөн статистик гарчээ. Японы ган үйлдвэрлэгчид 89.2 сая тонноос 2.5 хувиар буурч, 87 сая тонноос бага хэмжээний ган үйлдвэрлэсэн аж. Үүний зэрэгцээ Тайвань 20.8 сая тонноос 18.9 сая тонн болж 8.9 хувиар буурчээ. Монголын түүхий гангийн үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 50 хувиар өсөж, Азийн бүс нутагт хамгийн их өссөн үзүүлэлт болсон байна.

Эх сурвалжийн зүгээс MetalMiner-д “Монголын цорын ганц ган үйлдвэрлэгч Дарханы Төмөрлөгийн үйлдвэр нь жилд 100,000 тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хоёр цахилгаан нуман зуухтай. Улмаар тус төрийн компаний нийт гангийн үйлдвэрлэл 25 мянган тонн байсан бол 38 мянган тонн болсон” гэсэн мэдээлэл өгчээ.

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img