2024-07-22, Даваа
17 C
Ulaanbaatar

Хаягдал хүнсээр хооллож, үл хөдлөх цуглуулдаг Хайнц

“Хэмнэ, бас дахин хэмнэ, тэгээд байр худалдаж ав”. Германы өндөр настан Хайнцын амьдралын уриа нь ийм гэлтэй. Тэр яг л орон гэргүй, ядуу зүдүү хүн шиг харагддаг ч үнэндээ нэн чинээлэг хүн аж.

Хайнц

Түүний талаар Германы Bild сэтгүүлд бичжээ. Энэ сэтгүүлийн сурвалжлагч одоогоос хоёр жилийн өмнө, 2022 онд Хайнцтай анх уулзаж байсан гэнэ. Тухайн үед Хайнц долоон байшин, хоёр байртай байсны дээр сэтгүүлчид хадгаламжийн дэвтрээ үзүүлжээ. Хайнцын хадгаламжид тэр үед 500 000 евро байсан гэнэ. Үүнийг монгол мөнгөөр тооцвол 1,9 тэрбум төгрөг.

Харин энэ удаад сэтгүүлч Хайнцтай уулзахад хадгаламжид нь ердөө 15 доллар үлдсэн байсан аж. Сэтгүүлчтэй анх уулзсан 2022 оноос хойш Хайнц нэмж хуримтлуулсаар хадгаламжаа 700 мянга евро болгожээ. Ингээд сэтгүүлчтэй дахин уулзахдаа 15-хан евротой үлдсэн байсан бөгөөд Хайнц 700 мянган еврогоо бэлнээр авч, 10 дахь байшингаа худалдан авсан гэнэ. Түүнчлэн 100 мянган еврог өөр банкны хадгаламждаа хийжээ.

Энгийн нэгэн тэтгэврийн хөгшин ийм баян болсны нууц нь юу байв?

“Би хэмнэж амьдардаг, багаасаа л тэгээд дадчихсан юм” гэж Хайнц өгүүлэх аж. Тэтгэвэрт гартлаа цахилгааны инженерээр ажиллаж байсан Хайнц ахлха түшмэлийн албан тушаалын тэтгэвэр болох 3600 евро үүн дээр 156 еврогийн тэтгэвэр сар бүр авдаг гэнэ. Хангалттай хэмжээний тэтгэвэр авдаг, маш их мөнгө цуглуулсан ч тэр туйлаас даруу амьдарна.

Хайнц

Өөртөө зориулдаг цорын ганц “тансаглал” нь интернет мөн зөөврийн компьютер. Түүнд гар утас ч байхгүй. “Гар утас авчихвал сар бүр үйлчилгээнд 10 евро төлөх хэрэгтэй болно шүү дээ” хэмээн Хайнц өгүүлжээ.

Хуучирч муудсан хувцастай түүнийг харсан хүн бүр орон гэргүй хүн гэж бодохоор. Гэхдээ тэр асар баян. Энэ их хэмжээний мөнгийг хоол хүнсэндээ ч хэмнэлт гаргаж байж олсон гэхээр хачирхмаар ч юм шиг.

“Би сардаа хүнсэнд таван евро хүрэхгүй мөнгө зарцуулдаг. Багахан тос авна, өөр дууссан хүнс байвал авна. Хоолныхоо ихэнхийг хогноос л олдог. Хүмүүс маш цамаан, бүхэл бүтэн гэр бүл хооллочихоор хүнс хаяж байдаг. Жишээ нь, хүмүүс нэг уут зайдас аваад ганцханыг нь идчихээд л бусдыг нь хаядаг” хэмээн Хайнц өгүүлжээ.

Хайнц

Ингээд Хайнц өдөр бүр хуучин дугуйгаа унаад, хог, хүнсний хаягдал цуглуулна. Хөршүүд нь ч хугацаа нь дууссан хүнстэй торыг хашаанд нь өлгөж орхидог болоод олон жилийн нүүр үзжээ. Хайнц энэ бүхнийг талархан авна, үүний хариуд хогон дээрээс олдсон, хэрэглэж болохоор ахуйн хэрэгслүүдийг хөршүүддээ өгдөг гэнэ. Хайнц өдөр бүр хогийн цэг дээр очиж, хэрэглэж болох бүхнийг зөөнө. Заримыг нь хөршүүддээ тараах бол ихэнх нь түүний хашаанд овоолоостой.

Хоолоо ч хомслон байж тэр байр л авдаг. “Инфляцийн үед үл хөдлөх хөрөнгийн өртгийн алдагдал хамгийн бага байдаг” гэж Хайнц ярих аж. Тэр ингэж л мөнгөө хэмнэж, ашигтай наймаа хийдэг.

Зарим байраа түрээслэнэ, ихэнх нь хоосон хэвээр. Энэ баялгаа хэнд өвлүүлэх талаар асуухад “Мэдэх юм алга. Надад холын хамаатнууд бий л дээ. Гэхдээ тэд өв залгамжлалын татварыг төлж чадахгүй. Энэ байрнуудаа түрээслэгчдэд л өгчихөж магадгүй л юм” хэмээн хариулжээ.

Хайнц

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img