2024-05-20, Даваа
15 C
Ulaanbaatar

Ерөнхий сайд Австралийн Засгийн газрын тусламжийг хүлээн авч, талархал илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэйти Смит-ийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Элчин сайд Кэйти Смит Австрали Улс нь Монгол Улсын гуравдагч хөрш, дотны түншийн хувьд Монгол орон даяар хаваржилт хүндэрч, зудтай хүнд жил болж байгаатай холбогдуулан тус улсын Засгийн газраас 250 мянган австрали долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн тухай албан захидлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гардууллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зудын гамшгийг даван туулахад зориулж, хүмүүнлэгийн тусламж үзүүлж буй Австралийн Засгийн газар, ард иргэдэд Монголын төр, засаг, ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Мөн Монгол Улсын Засгийн газар зудын гамшгийг богино хугацаанд даван туулахад шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж буйг тэмдэглэв.

Түүнчлэн талууд хоёр талын харилцааны өнөөгийн түвшинг шат ахиулан хөгжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, эрчим хүч, соёл, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотолж, бүс нутаг, олон улсын зарим асуудлаар санал солилцов.

Тус хандивыг Австралийн Улаан загалмай нийгэмлэгийн шугамаар Монголын Улаан загалмай нийгэмлэгт шилжүүлнэ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img