2024-07-27, Бямба
23 C
Ulaanbaatar

Монгол Улс авлигын индексээр таван байр ухарчээ

Олон улсын “Транспаренси Интернэшнл” байгууллагаас 2022 оны “Авлигын төсөөллийн индекс”-ийг танилцууллаа. Манай улсын тухайд индексийн дүнгээр Монгол 2022 онд 33 оноо авч 180 улс орноос 116 дугаар байрт эрэмбэлэгдэж, өмнөх жилээс таван байраар ухарсан байна. 2021 онд Монгол Улс 35 оноо авч, 180 улс орноос 110 дугаарт эрэмбэлэгдэж байсан юм.
Нийгэм, эдийн засгийн шилжилт хийгдсэнээс хойш 32 жилийн хугацаанд өмнөх түүхэн үетэй холбоотой улс төр, нийгэм, эдийн засгийн сөрөг нөхцөл үргэлжилсэн бөгөөд улс төрд нөлөөтэй бүхэн өөртөө давуу байдал үүсгэж ирсэн нь авлигыг даамжруулсан байна. Энэ нөхцөл нь Монгол Улсын Засгийн газрыг авлигатай ул үндсээр нь тэмцэх шаардлагыг бий болгосон талаар “Транспаренси Интернэшнл” байгууллагаас онцлов. Авлигын индексийн үзүүлэлт ухарсныг дараах шалтгаануудтай холбож тайлбарласан юм. Үүнд:

  • Авлигаас ангид байх ёстой улс төрийн намын санхүүжилт, үйл ажиллагааны ил тод байдал тулгамдсан асуудал болоод байгаа бөгөөд улс төрийн намын хууль одоо болтол шинэчлэгдээгүй бөгөөд улс төрийн намууд авлигын гол үндэс суурь болон хувирсан нь авлигын индексийн оноонд сөргөөр нөлөөлж байна.
  • Авлигын хэргийг мөрдөн шалгах, ял төлөвлөх, АТГ шүүхэд шилжүүлсэн хэрэг шүүх дээр шийдэгдэхгүй удааширдаг, Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн адил Авлигын хэргийн төрөлжсөн шүүх эсхүл дагнасан шүүгч прокурор, мөрдөн шалгах байгуулах шаардлагатай байна
  • Төрийн албан хаагчийн хөрөнгө, орлогоос гадна зарлага мэдүүлдэг болох тогтолцоог бий болгох
  • Авлигын эсрэг шүгэл үлээгч, эрэн сурвалжлагч сэтгүүлчдийн хамгаалах хууль одоо болтол батлагдаагүй гэх зэрэг шалтгаануудыг хэлж байв.

Мөн 2022 оны байдлаар АТИ-ийн дундаж оноо болох 43 нь арван нэг дэх жилдээ өөрчлөлт оролгүй хэвээр байгаа бөгөөд нийт улс орнуудын гуравны хоёр нь 50-аас доош оноо авч тэдгээр улсад авлига хэцүү сорил бэрхшээлтэй асуудал хэвээр байна гэжээ. Тухайлбал,

  • Өмнөд Судан /13/, Сири/13/, Сомали/12/ нь удаан хугацаанд үргэлжилсэн дотоод мөргөлдөөнтэй бөгөөд АТИ хамгийн бага оноотой хэвээр байна.
  • 26 улс тэр дундаа Катар /58/, Гватемал /24/, Их Британи /73/ нь мөн түүхэндээ хамгийн доод оноог энэ жил авсан байна
  • Дани Улс энэ жилийн индексийг 90 оноо авч тэргүүлж, Финлянд болон Шинэ Зеланд нь 87 оноотойгоор удаалав. Дэлхийн Энх Тайвны Индексийн үзүүлэлтээр сайн ардчилсан инститүц буюу байгууламж болон хүний эрхийн хамгаалан дээдэлдэг нөхцөл байдал нь эдгээр улс орнуудыг дэлхийд хамгийн авлига багатай тайван улс болгож байна
  • Мэдэгдэхүйц оноо буурсан улсууд: Люксембург /77/, Канад /74/, Их Британи /73/, Австрали /71/, Малайз /47/, Монгол /33/, Пакистан /27/, Хондурас /23/, Никарагуа /19/, Хаити /17/.

Харин энэхүү таван жилийн хугацаанд нийт 8 улс орны хувьд АТИ-н оноо сайжирсан байна. Эдгээр улс нь: Ирланд /77/, Өмнөд Солонгос /63/, Армени /46/, Вьетнам /42/, Мальдив /40/, Молдав /39/, Ангол /33/, Узбекистан /31/.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img