2024-10-08, Мягмар
16 C
Ulaanbaatar

Франц Оростой “дайтах”-аар эвсэл байгуулна

Украин руу цэргээ илгээхэд бэлэн гэж үзэж буй Европын орнуудын гишүүнээр элсэх боломжтой эвсэл байгуулагдаж магадгүй нь. Энэ эвслийг байгуулах бэлтгэл ажлыг Франц улс эхлүүлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Европын ихэнх орнууд, тэр дундаа Герман, Чех Украин руу цэрэг илгээх төлөвлөгөөгүй гэж мэдэгдсэн бол цэргийн эвсэл байгуулах санааг дэмжин хүлээн авсан улсууд нь Балт орчмын орнууд болох Эстони, Латви, Литва байсан гэнэ.

Тодруулбал, Францын Гадаад хэргийн сайд Стефан Сежурне гуравдугаар сарын наймны өдөр Литвад очиж, энэ үеэрээ Балтын орчмын орнуудын болон Украины Гадаад хэргийн сайд нартай уулзаж, талбайг минигүйжүүлэх зэрэг зарим салбарт гадаадын цэргийн тусламж оруулах боломжийн талаар хэлэлцсэн байна.

Энэ үеэр Сежурне мэдэгдэл хийхдээ “Бид ойрын сар, жилүүдэд Украинд хэрхэн туслах ёстойг Орос заах ёсгүй” хэмээн мэдэгдсэн бол Литва улсын Гадаад хэргийн сайд Габриэлюс Ландсбергис “Украинд бүх төрлийн тусламж үзүүлэх ёстой” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Францын санааг Францад дэмжсэнгүй

Шаардлагатай бол Украин руу цэргүүдээ илгээхэд бэлэн улс орнуудын эвслийг байгуулах тухай Францын эрх баригчдын санааг тус улсын “Эх орончид” намын дарга Флориан Филиппо шүүмжилжээ.

Тэрбээр эрх баригчдыг шүүмжилсэн мэдэгдэлдээ Оросын эсрэг хандлагатай Балт орчмын орнууд, Францын хооронд нийтлэг ашиг сонирхол байхгүй, Францын эрх баригчдын ийм байр суурь Францын уламжлалт дипломат ёсноос гажуудсан хэмээн онцолсон байна. Түүнчлэн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронд хандан “дэлхийн III дайныг эхлүүлэх санаачилгыг гаргаад байгаа юм уу” хэмээн асуужээ.

“Энэ циркээ зогсооцгооё! Украиныг дэмжиж буй энэхүү тэнэг, өндөр өртөгтэй, аюултай дэмжлэгээ болон дайныг зогсооцгооё, энх тайвныг сонгоцгооё!” хэмээн “Эх орончид” намын дарга Флориан Филиппо мэдэгджээ.

Энд дуулгахад, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хоёрдугаар сарын сүүлээр мэдэгдэл хийхдээ Украины нутаг руу барууны хуурай замын цэргийг илгээх боломжтой хэмээж байлаа. Одоогоор энэ асуудал зөвшилцөлд хүрээгүй, гэхдээ юуг ч үгүйсгэх боломжгүй хэмээн тэрбээр онцолж байв.

Үүний араас Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Сикорский мэдэгдэл хийж, Украины нутаг руу барууны орнуудын цэргийг илгээх явдлыг бодитоор боломжгүй гэж үзэж болохгүй хэмээж байв.

Харин үүний хариуд ОХУ-ын Холбооны зөвлөлийн гишүүн Алексей Пушков “Украин руу барууны цэргүүдиийг илгээх нь ямар үр дүнд хүрэхийг сайтар бодож, тунгаах ёстой” гэсэн мэдэгдэл хийж байлаа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img