Орон нутгийн төсвийн орлого энэ оны нэгдүгээр сард 406.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 246.7 (2.5 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Нийт зарлага ч дээрх сард 116.2 тэрбум төгрөгт хүрч, 33.9 (41.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Мөн орон нутгийн төсөв 290.4 тэрбум төгрөгийн ашигтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.