2024-07-27, Бямба
23 C
Ulaanbaatar

“Менай гүүр” нууц төлөвлөгөө буюу Чарльз хааныг бие барсны дараа хэрхэх вэ

Их Британийн хаан II Чарльз таалал төгссөн гэсэн мэдээлэл энэ сарын 18-ны өдөр олон нийтийн сүлжээгээр тархаж байлаа. Тэр бүү хэл хааныг бие барсан гэх мэдээлэл нийтлэгдсэн Хааны ордны гол цахим хуудасны зургийг оруулсан байв.

Энэ мэдээлэл гарснаас 20 минутын дараа Букингемийн ордны албан ёсны төлөөлөгчид хаан нас барсан гэх мэдээллийг няцаасан юм. Гэхдээ энэ нь хаан эрүүл мэндийн ноцтой шалтгааны улмаас ойрын үед хаан ширээгээ ханхүү Уильямд залгамжлуулж магадгүй гэсэн ярианы эхлэл болж байв.

Өнгөрсөн сард 75 настай II Чарльз хаан хавдар өвчнөөр оношлогдсон гэсэн мэдээлэл дэлхийн хэвлэлүүдээр тарж байлаа. Түүнийг хагалгаанд орсон гэсэн мэдээлэл гарсан бөгөөд одоо олны нүднээс хол биеэ тэнхрүүлж байгаа гэх.

“Менай гүүр”

Хаан таалал төгссөн гэх мэдээлэл худал болж, тэрбээр эсэн мэнд байгаа хэдий ч Британийн сайд нар “Менай гүүр” төлөвлөгөө бүхий хавтсаа сөхөх болсон талаар Британийн хэвлэлүүд мэдээлжээ.

Хааны гэр бүлийн аль нэг гишүүн таалал төгссөн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний тусгай төлөвлөгөө Британийн Засгийн газарт байдаг. Ийм төлөвлөгөө бүр тусгайлсан нэртэй. Тухайлбал, Филипп хааныг нас барах үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг төмөр замын гүүрний нэрээр буюу “Форт Бриж ажиллагаа” хэмээн нэрлэж байлаа. Харин хатан хаан II Элизабетийн хувьд энэ төлөвлөгөө “Лондонгийн гүүр” нэртэй байсан юм.

Нэрийг ийнхүү сонгодог нь тухайн газар нутагтай хааны гэр бүлийн гишүүн холбоотой байсныг илтгэдэг аж.

II Чарльз хааныг таалал төгсөх үед авах арга хэмжээний төлөвлөгөө “Менай гүүр” хэмээн нэрлэгдсэн бөгөөд энэ нь Англи болон Уэльсийг холбодог гүүрний нэр юм. Ийм нэртэй болсон нь хаан ширээнд суухаас өмнө Чарльз Уэльсийн ханхүү байсантай холбоотой аж.

“Менай гүүр” төлөвлөгөөг 1988 онд Чарльзтай тохиолдсон нэгэн гэнэтийн явдлын дараа боловсруулжээ. Тухайн үед ханхүү Чарльз Альпийн нуруунд цасан нурангид дарагдаж арайтай амиа алдчихаагүй гэнэ. Энэ явдлын дараа түүнийг нас барсан үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулжээ.

Чарльз3

Тэр үеэс хойш “Менай гүүр” бараг өөрчлөгдөөгүй, гэхдээ хоёрдугаар сард болсон үйл явдлын улмаас Хааны албаны төлөөлөгчид хаан хүнд өвчний улмаас гэнэт таалал төгссөн тохиолдолд авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ өөрчлөхөөс аргагүй болсон гэнэ.

Хорт хавдар туссан гэх мэдээлэл гарахаас өмнө ордны төлөөлөгчид өдгөө 75 настай Чарльз хааныг 85 нас хүртлээ хаан ширээнд сууж, дараа нь тэтгэвэрт гаран, том хүү Уильямдаа хаан ширээгээ залгамжлуулна гэж тооцож байжээ. Харин одоо төлөвлөгөөгөө өөрчилж, өөр нөхцөл байдалд бэлэн байх шаардлагатай болсон аж.

“Менай гүүр” тусгай ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгдөггүй нууцалдаг, гэхдээ Чарльзыг бие барсан тохиолдолд хатан хаан II Элизабет таалал төгссөний дараа авч хэрэгжүүлсэн арга хэмжээний схемээр ажиллах гэнэ.

Уламжлал ёсоор, хааны гэр бүлийн бүх гишүүн хаан таалал төгссөн талаар мэдээлэл авах хүртэл хааны үхлийн талаарх мэдээллийг чандлан нууцлана. Хааны гэр бүлийн бүх гишүүн хааныг бие барсан талаар мэдсэний дараа энэ мэдээг Их Британийн Ерөнхий сайд, төрийн гол өндөр албан тушаалтнууд, Нууц зөвлөлд дамжуулдаг байна. Үүний дараа хаан нас барсан тухай нөхөрсөг орнууд болон колони орнуудын төрийн тэргүүнүүд мэднэ.

Ийнхүү зохих бүх хүн мэдсэний дараа л II Чарльз хаан бие барсныг ВВС телевизийн эфирээр зарлах юм байна. Хатан Камиллаг бэлэвсэн хатан хэмээн зарлаж, үүний дараа Уильямыгн шинэ хаанаар зарлахад бэлтгэж эхлэх бөгөөд Уильям британичуудад хандан мэдэгдэл хийх үүрэг хүлээх аж. Ингээд оршуулах ёслол хүртэл Их Британи даяар гашуудал зарлах юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img