2024-07-24, Лхагва
16 C
Ulaanbaatar

Элчин сайд Шэнь Миньжюан: БНХАУ-ын Эрээн-Монгол Улсын Замын-Үүд боомтод эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах төсөл батлагдлаа

Замын-Үүд хилийн боомтын зорчигч, ачаа тээврийн бүтээн байгуулалттай өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын зарим гишүүн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шэнь Миньжюан нар танилцлаа. Энэ үеэр Элчин сайд Шэнь Миньжюан үг хэлэв.

Тэрбээр, “Эрхэм хүндэт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,
Шадар сайд Ч.Хүрэлбаатар,
Монгол Улсын УИХ-ын гишүүн,
Засгийн газрын сайд нар аа, Хатагтай ноёд оо:

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан Замын-Үүд боомтын ачаа зорчигч цогцолборын төсөл албан ёсоор ашиглалтад оруулж эхэлсэнд баяртай байна.Энэ нь зорчигч болон ачааны тээвэр боомтоор нэвтрүүлэх чадавхийг ихээр сайжруулна гэдэгт итгэлтэй байна. Мөн Гашуун сухайт боомтын төслийг аль болох хурдан барьж, ашиглалтад оруулахыг тэсэн ядан хүлээж байна.

Замын-Үүд

Эрээн хот-Замын-Үүд боомт нь Хятад, Монголын худалдааны эргэлтийн гуравны нэгийг тээвэрлэдэг бөгөөд хоёр улсын хамгийн чухал боомтуудын нэг юм. Өнгөрсөн оны сүүлчээр тус боомтод авто замын ачаа тээврийн гарцыг 24 цагаар ажиллагаатай болгосон төдийгүй наймаас доош суудалтай суудлын автомашины боомтоор нэвтрүүлэх ажлыг сэргээсэн.

Саяхан Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ хоёр сайн мэдээ дуулгалаа. Нэгдүгээрт, Хятадын тал Монголын талтай дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд 24 цагаар ажилуулахад бэлэн байна гэж албан ёсоор мэдэгдье. Энэ нь Хоёр орны худалдааны хамгийн ачаалалтай үеийг хамарч, хоёр талын худалдаанд томоохон үр өгөөжөө өгнө гэдэгт найдаж байна. Хоёрдугаарт, 2014 онд Ши Жиньпин дарга Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр тал Хятад Монголын Эрээн хот Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг байгуулахаар тохирсон. Хятадын тал хэдэн өдрийн өмнө энэ төслийг албан ёсоор баталсан. Тус эдийн засгийн хамтын ажиллагааны бүс нь хоёр орон “Бүс ба зам”-ын хамтын ажиллагааг хамтдаа эрчимжүүлж, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын хөгжилд тус дөхөм болно гэдэгт итгэлтэй байна.

Замын-Үүд

“Боомтын сэргэлт” нь Монгол Улсын эдийн засгийг сэргээх чухал хэсэг юм. Хятадын тал Монголын талтай хүчин чармайлт гаргаж, “Боомтуудыг аль болох нээж, төмөр зам, автозамыг холбож ажиллахад бэлэн байна. Мөн Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын төв чиглэлийн төмөр замыг шинэчлэх, боомтуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайжруулах, AGV жолоочгүй тээвэр зэрэг тээврийн шинэ хэлбэрийг хөгжүүлэх, хил дамнасан аялал жуулчлалын журмыг хэрэгжүүлж “Хатуу холболт болон Зөөлөн холболт”-ыг сайжруулахад бэлэн байна.

Замын-Үүд

Энэ жил Хятад, Монгол дипломат харилцаа тогтоосны 75 жил, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байна. Бид түүхэн шинэ гарааны цэг дээр зогсож, хоёр орны хувь заяаны нийгэмлэгийг урагшлуулж, “Бүс ба зам” энэ талбарыг сайн ашиглаж, хоёр улсын хөгжлийн стратегийг уялдуулахыг гүнзгийрүүлж, хоёр орны хөгжилд тууштай түлхэц үзүүлж, Ази тивийн шинэ гэр бүл цогцлооход “Хятад-Монголын” хувь нэмрээ оруулахад бэлэн байна” гэлээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img